Ц.Цолмон: УИХ-ын гишүүдийн гар утасны хэрэглээнд нэг ч төгрөг зарцуулдаггүй
2018-01-08

УИХ-ын Тамгын газрын ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмонгоос цаг үеийн асуудлаар зарим зүйлийг тодрууллаа. 

 

-УИХ-ын гишүүдийн утасны зардалд жилд 34 тэрбум төгрөг зарцуулж байна гэсэн мэдээлэл сүүлийн хэд хоног яригдлаа. Энэ талаар танаас тайлбар  авах гэсэн юм.

 

-Худал мэдээлэл байна. 2017 оны нэгдүгээр сарын 01-ний өдрөөс эхлээд гишүүдийн утасны зардалд төсвөөс мөнгө олгоогүй. Мөн 2018 онд ч төсөвлөөгүй. Уг нь Монгол Улсын Их Хурлын тухай хуулиар гишүүдийн холбооны зардлыг төрөөс хариуцахаар заасан байдаг. Өмнөх УИХ-ын бүрэн эрхийн хугацаанд  гишүүдийн гар утасны зардлыг төсөвт тусгаж, санхүүжүүлдэг байсан. Харин 2017 оны 01 дүгээр сараас  гишүүд өөрсдөө гар утасны төлбөрөө төлж байгаа.

 

-34 тэрбум төгрөг гэдэг нь хаанаас гарсан тоо юм бол?

 

-76 гишүүн 34 тэрбумаар утсаар ярина гэж юу байх юм бэ. Нэг гишүүнд  жилд 447.0 сая төгрөг ногдох нь. Сард 37.0 сая төгрөгөөр утсаар ярьдаг хүн гэж яаж ч бодсон байхгүй. УИХ-ын гишүүд ийм их мөнгөөр утсаар ярьдаг юм байна шүү гэж худал цуурхал зохион байгуулалттай тарааж байна гэж ойлгож байна.

 

УИХ-ын бүтэн жилийн төсөв, өөрөөр хэлбэл гишүүд, тэдний зөвлөх туслах, намын бүлгийн ажилтан, УИХ-ын Тамгын газрын ажилтан, албан хаагчдын 2017 оны бүтэн жилийн цалин, хөрөнгө оруулалт, орон нутгийн томилолт, УИХ дээр хэрэгжиж байгаа төсөл хөтөлбөрийн зардлын нийлбэр л 34 орчим тэрбум төгрөг байсан юм.

 

-УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүний үүргийг хавсран гүйцэтгэж байгаа хүн давхар цалин авдаг юм шиг, бас аль нэгээс нь татгалзах тухай яриа гараад байсан. Яаж шийддэг вэ?

 

-Бас л худлаа мэдээлэл. УИХ-ын гишүүн сайдаар ажиллах болбол цалинг нь Засгийн газар хариуцдаг. УИХ-аас цалин огт авдаггүй.

 

-Ямар зорилгоор ийм мэдээлэл гарч байна гэж та үзэж байна?

 

-Мэдээж иймэрхүү мэдээллийг тодорхой зорилготой л тарааж байгаа. Үүний цаана зорилготой, зохион байгуулалттай, санхүүжилттэй хэсэг бүлэг хүн ажиллаж байгаа гэж бодож байна. УИХ-ын гишүүдийн үйл ажиллагааг харлуулах, эдийн засаг хүнд үед иргэдийг бухимдуулах, хагалан бутаргах, талцуулах, нийгмийн сэтгэл зүйг тогтворгүй болгох зорилгоор л ийм үйл ажиллагаа явуулаад байна даа гэж харж байна. Хэрэв ийм маягийн мэдээлэл тараахаа зогсоохгүй бол хуулийн дагуу холбогдох хүмүүстэй хариуцлагын асуудал ярих болно.

 

 

 

Shuud.mn
Сонин хачин
Иргэн:
ХУДЛАА ХЭЛБЭЛ ХУУЛЬТАЙ БАЙДАГ ШҮҮ...!!!!
2018-01-09
Зочин:
хэний гар хөл вэ
2018-01-08
irgen:
shalgaad l iim ih mongo utas, unaand zarsan baina geed baisan hudlaa baihdaa yadag um be ? tegj hudlaa helsen hyniig tegvel shiitgeh estoi bizdee,,,odoo um bolgoniig , barimttai umiig hyrtel hudlaa medee geed suudagaa zogsoovol taarna !!!! Ynen umiig hudlaa gej baigaa hyn bas hariuzlaga hyleeh estoi baih !!!!!
2018-01-08
Зочин:
yagaad nuugaad baynaa , sayakhan interneteer gishuudiin utasny zardal geed 3-4 zuun myangan tug gesen bichig garaad baysan shuu
2018-01-08
Зочин:
sard 50 000 tug tsalin deer ni nemj ugdog bizdee
2018-01-08
Ккк:
Төрийн ажил үйлчилгээ гүйцэтгэж бга хэн боловч шудрага л байх хэрэгтэй байхаа аливаа юмыг нуулаа гээд нуух тусам л илүү ил болдог гэдгийг санах хэрэгтэй дээ зарим нэг их хурлын гишүүд авдаг өгдөг гэдгээ ил хэлж л байгаа шүү дээ та нар юугий нь нуугаад бга юм бэ тамгын газрын нөхлүүд та нар ч гэсэн илүү үардал мөнгөө төсвөө оррн тоогоо хэмнэх хэрэгтэй өишүү
2018-01-08