Монголын сайхан бичигтнүүд тодорлоо
2018-01-08

Гэрэл зургуудийг MPA.mn

 

МОНЦАМЭ агентлагийн “Хүмүүн бичиг” сониноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Монголын сайхан бичигтэн” улсын уралдааны шилдгүүд тодорлоо.  Монголын сайхан бичигтэн шалгаруулах 21 дэх удаагийн улсын уралдааны долоон ангилалд Говь-Алтайгаас бусад аймаг болон есөн дүүргээс 1000 гаруй оролцогч бүтээлээ ирүүлжээ. Оролцогчдын хамгийн өндөр настай нь 90 настай байсан бол хамгийн бага нь III ангийн сурагч байжээ.

 

XII ангийн сурагчид” ангилал-д Дундговь аймгийн Сайнцагаан сумын сурагч Э.Чойжи, Баянхонгор аймгийн Баянцагаан сумын сурагч Д.Содномдаш, Х.Түвшинтүлхүүр, Баянгол дүүргийн “Эрдмийн ундраа” сургуулийн сурагч П.Тунгалагтамир нар шалгарчээ.

 

“Сурагчид” ангилал-ын нэгдүгээр байрт Монгол Улсын Консерватор VIII ангийн сурагч А.Сарнай, хоёрт, Булган аймгийн Рашаант сумын IX ангийн сурагч Б.Нямсүрэн, Сүхбаатар аймгийн  Баруун-Урт сумын XI ангийн сурагч Х.Уугантуяа нар шалгарчээ. Харин гуравт, Баянгол дүүргийн “Хүрээ тулга” сургуулийн X ангийн сурагч Г.Пүрэвсүрэн, Төв аймгийн Заамар сумын “Шижир алт” сургуулийн VII ангийн сурагч Мөнх-Орших нар шалгарлаа.

 

“Насанд хүрэгчид” ангилал-ын нэгдүгээр байрт, Шашны дээд сургуулийн оюутан Н.Балжинням, хоёр, СЭЗИС-ийн оюутан М.Данзанпэрэнлэй, гуравт, ХУИС-ийн Д.Урансолонго нар шалгарсан байна. 

 

“Мэргэжлийн багш нар” ангилал-д Хөвсгөл аймгийн “Титэм” сургуулийн багш О.Оюунтунгалаг нэгдүгээр байрт шалгарсан бол хоёрт, мөн аймгийн “Эрдмийн далай” сургуулийн багш Б.Анхбаяр шалгарав. Харин гуравт, Дундговь аймгийн Сайнцагаан сумын “Мандал” сургуулийн багш Э.Сүрэнчулуун нар шалгарлаа.

 

“Сайхан бичигтэн анги” ангилал-л Баянхонгор аймгийн Баянцагаан сумын “Эрдмийн ундраа” ахлах сургуулийн багш О.Болормаа нэгдүгээр байр, хоёрт, Төв аймгийн Зуунмод сумын “Хүмүүн цогцолбор” сургуулийн багш Б.Отгонсүрэн, гуравт, Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын багш Б.Мөнхцэцэг нар шалгарчээ.

 

“Уран бичлэг” ангилал-ын нэгдүгээр байрт Баянзүрх дүүргийн “Шавь” цогцолбор сургуулийн багш П.Батболор, хоёт, чөлөөт уран бүтээлч Ц.Бямбажав, гуравт, АЕГ-ын ажилтан Ч.Бямбадолгор нар шалгарлаа.

 

Бичвэрийн бус бүтээл ангилал-д Сэлэнгэ аймгийн Хөтөл сумын багш Ж.Гэрэлмаа нэгдүгээр байрт, хоёрт Дундговь аймгийн Сайнцагаан сумаас оролцогч Б.Мөнх-Эрдэнэ нар шалгарав.

 

М.Дөлгөөн

Shuud.mn
Сонин хачин