“Магнай трейд”, “Тэс петролиум”, “Сод монгол” хууль зөрчсөн үү
2018-01-08

-“Магнай трейд”, “Тэс петролиум”, “Сод монгол” зэрэг шатахуун түгээх станц шатахуундаа хязгаарлалт хийж, хомстол үүсгэж байгаа нь хууль бус гэж тогтоогдвол өнгөрсөн жилийн орлогынхоо 4-6 хувиар торгуулна-

 

 Хуулиар шатахуун жижиглэнгээр борлуулж буй аж ахуйн нэгжүүд үнээ өсгөх, хомстол үүсгэх эрхгүй юм байна. Түүнчлэн шатахуундаа хязгаарлалт хийж буй дээрх байгууллагын энэ үйлдлийг ШӨХТГ буруутгаж байна. Тиймээс шатахуун түгээх станцуудад шалгалт хийгээд эхэлжээ. Одоо тэдний энэ үйлдэлд хууль үйлчлэх эсэхийг харах л үлдлээ.  

 

Монгол Улсын Засгийн газар ОУВС-тай “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр” хэрэгжүүлж улмаар автобензин, дизель түлшний онцгой албан татварыг нэмэгдүүлэхээр болсон. Тодруулбал, Сүхбаатар, Замын-Үүд, Эрээнцав, Алтанбулаг боомтоор импортлох 90 хүртэлх октантай автобензины онцгой албан татварыг тонн тутамд 30 мянган төгрөг, 90 болон түүнээс дээш октантай автобензины татварыг тонн тутамд 50 мянга, дизель түлшний онцгой албан татвар тонн тутамд 100 мянган төгрөгөөр нэмэгдэж байгаа.

 

Үүнтэй холбоотойгоор “Магнай трейд”, “Тэс петролиум”, “Сод монгол” зэрэг шатахуун түгээх станц дизель түлшээ зөвхөн гэрээт газрууддаа борлуулах, 50 мянган төгрөгөөс дээш дүнд үйлчлэхгүй байх зэрэг хязгаарлалт хийгээд байгаа юм.

 

ШӨХТГ үүнд шалгалт хийж байгаа юм байна. Хэрэв хууль бусаар хомстол бий болгосон нь тогтоогдвол Өрсөлдөөний тухай хуулиар өмнөх жилийн борлуулалтын орлогын 4-6 хувийг торгууль болгон авах юм байна.

 

 Шатахууны асуудлаар ШӨХТГ-ын дарга Б.Лхагва "Засгийн газар стратегийн бараа бүтээгдэхүүнд хяналт тавьж, бараа бүтээгдэхүүний иргэдэд хүндрэл учруулахгүй байх тал дээр зохицуулалтуудыг хийж ирсэн. Зарим аж ахуйн нэгж байгууллагууд шатахууны хомстол үүсгэж байгаа байдлыг бид буруутгаж байгаа. Шатахууны хязгаарлалт тогтоосон аж ахуй нэгжүүдийг өрсөлдөөний хуулийн дагуу шалгаж байна. Хязгаарлалт тогтоосон нь ямар эх үүсвэртэй байгааг олж тогтооно. Шатахууныг жижиглэнгийн үнээр борлуулж буй аж ахуйн нэгжүүд үнээ өсгөх, хомстол үүсгэх эрх байхгүй. Төр хувийн хэвшлийн хамтарсан зөвлөл үнийн асуудлаар шийдвэр гаргаагүй байхад шатахууны үнэ тарифтаа өөрчлөлт оруулсан, хомстол үүсгэсэн аж ахуйн нэгжүүдтэй эвлэрч ажиллахгүй. Өнгөрсөн долоо хоногт хомстол үүсгэсэн компанийн холбогдох хүнийг дуудаж уулзсан. Одоогоор хомстол үүсгэхгүй байгаа гэж найдаж байна. Төрийн болон хувийн байгууллагуудад хомстол үүсгэхгүй байх зөвлөмж хүргүүлж ажиллаж байна” гэсэн юм.

 

ШӨХТГ-ын бодлого зохицуулалтын газрын дарга Ц.Тэрбиш "Зохиомол хандалт үүсгээд шатахууны үнийг зориудаар нэмсэн бол аж ахуйн нэгжүүдийг Өрсөлдөөний тухай хууль болон Зөрчлийн тухай хуульд заасны дагуу зөрчлийн төрлөөс хамааран өмнөх жилийн борлуулсан орлогын дөрөв болон зургаан хувьтай тэнцэхүйц мөнгөн дүнгээр торгох хуулийн заалттай. Шатахууны хязгаарлалт үүсгээд байгаа аж ахуйн нэгжүүдэд зөвлөмж хүргүүлсэн. Энэ тал дээр анхаарч ажиллана гэсэн" гэлээ.

 

Холбогдох байгууллагын төлөөлөл өнгөрсөн сард “Бидэнд хангалттай шатахууны нөөц бий. Ойрын хоёр сард шатахууны үнэ нэмэгдэхгүй” гэж байсан. Гэвч энэ сарын 5-нд Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Засгийн газар шатахууны үнийг аравдугаар сараас эхлэн барьсан. Харамсалтай нь дэлхийн зах зээлд шатахууны үнэ өсч байгаа. Үүнийг дагаад манай улсад ч шатахууны үнэ тодорхой хэмжээгээр өсөх нөхцөл бүрдлээ. Шатахуун импортолж байгаа аж ахуйн нэгжүүд алдагдалтай ажиллах болсон. Засгийн газрын зүгээс социализмын үе шиг бүх үнийг хатуу барьж, зах зээлийн үнийг тогтоож чадахгүй. Үнэ ханш нь зах зээлийнхээ дагуу явах ёстой. Тиймээс шатахууны үнэ тодорхой хэмжээгээр нэмэгдэх хандлагатай байна” гэсэн юм.

 

Энэ бүхнээс дүгнэхэд шатахууны үнэ нэмэгдэх нь нэгэнт тодорхой болжээ. Харин “Магнай трейд”, “Тэс петролиум”, “Сод монгол” зэрэг шатахуун түгээх станцууд шатахуундаа хязгаарлалт тогтоож буй энэ үйлдэлд хууль хэрэгжих эсэхийг харах  л үлдлээ.

 

М.Дөлгөөн

 

 

 

Shuud.mn
Сонин хачин
оргоо:
Монголчууд бид гуравдагч орныг хэт шүтэх хэрэггүй . Сайнтай муутай хараалтай ерөөлтэй ч гэсэн муу урд хөрш чинь л нашаа гэх байх шүү . Монголчууд бид Хятад гээд ад үзэж муу хэлдэг үе чинь ард хоцорсон шүү дээ Гэтэл одоо хүрэл монголчуудын Феодал улбаа амь бөхтэй оршисоор байх. огт мартах хэрэгтэй өнөө үед даяаршисан 21 зууныг Урьд хөрш зогсолтгүй урагшилж байна шүү дээ Монголчууд бидний нүдэн дээр тодруулж хэлбэл
2018-01-09
оргоо:
Шатахуун борлууж байгаа компанууд буруу байхгүй тэд Монгол улсын хууль зөрчөөгүй зах зээлийн хуулиар л явж байгаа тийм л сүрхий юм бол Дорнодод байгаа нефьтээ эцсийн бүтээгдэхүүн болгоод ард иргэдээ түлшээр хангах нь яасан бэ. П. Очирбат гэж балин хамарласан 1990 онд цагаан дээлэн дээрээ нефтийн хар тосоо түрхээд монгол улс шатхуунаар хангагдах болох нь гээд цээжээ дэлдээд байсан одоо хаа байна. Муу Хятадууд л ажиллуулж байгаа биздээ харамсалтай нь урагш нь зөөсөөр л байх Манай хэдэн дарга нар ашигтай ашиггүйгээ дуудан маргалдаж байх гэж дээ
2018-01-09
za shuud buudchaarai:
ene ih muuhai yum bolj baina
2018-01-08