Хоёр Солонгосын дээд хэмжээний уулзалт өнөөдөр болно
2018-01-09

Хоёр Солонгосын төлөөлөгчид товлосон ёсоороо цэрэггүй бүс Панмунжом тосгонд дээд хэмжээний уулзалт хийхээр хүрэлцэн ирсэн талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ.

 

 

Хоёр жилийн дараа зохион байгуулагдаж буй уг дээд хэмжээний уулзалт Сөүлийн цагаар 10.00 цагт албан ёсоор эхлэх гэнэ.

 

Пхеньяныг төлөөлөн хоёр Солонгосын харилцааг хариуцсан агентлагийн дарга Ри Сун Гвон оролцох бол Сөүлийг төлөөлөн Солонгосын нэгдлийн яамны сайд Чо Мён Гён оролцох билээ. Уг уулзалтаар ярилцах сэдвүүд одоогоор нууц хэвээр байгаа юм.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин