79 жил тохиогоогүй халуун Сидней хотноо болж байна
2018-01-09

Австралийн нийслэл Сидней хотноо сүүлийн 79 жил тохиогоогүй халуун болж, агаарын цельс 47.3 хэм хүртэл халсан талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ.

 

 

Сидней хотын Пенрит орчимд 1939 онд 47.8 хэм хүрч байсан гэнэ. Хэт халууны улмаас Сидней хотноо түймэр дэгдэх эрсдэлтэй байгаа учир хотын удирдлагууд зарим бүс нутагт хөл хорио тогтоожээ. Мөн жирэмсэн эх, өндөр настан, бага насны хүүхдүүдийг шаардлагатай бол гэрээсээ гарахгүй байхыг анхааруулсан байна.

 

Мөн 10 орчим хүн наранд цохиулж, эмнэлэгт хүргэгдсэн аж.

 

“Mission Australia” гэх хүмүүнлэгийн байгууллага орон гэргүй хүмүүсийг яаралтай түр хорогдох байр руу шилжүүлжээ.

 

Австралийн зүүн эргийн Нью Саут Уэльс мужид их халуунаас үүдэн 7000 орчим байшин, барилга цахилгаангүй болсон байна.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин