Нүүрс тээврийг шороон замаар хийхээр болжээ
2018-01-09

Нүүрс тээвэрлэлтийн явцтай холбоотой арга хэмжээг орон нутгийн түвшинд зохион байгуулахаар Өмнөговь аймгийн Засаг даргын орлогч С.Мөнхбаяраар ахлуулсан ажлын хэсэг Цагаан хаданд хуралджээ.

 

 

Нүүрс тээвэрлэлтийг урт, богинын маршрутад шилжүүлснээр очер багассан ч гаалийн хяналтын бүсүүдийн үйл ажиллагаа, байгаль орчны холбогдох хууль дүрмийг мөрдөж байгаад хяналт тавих шаардлагатай байгаа юм. Мөн урт, богинын тээвэрт шилжсэнтэй холбоотойгоор Цагаан хадаас Гашуун сухайт боомт хүртэлх богинын тээвэрлэлтийг шороон замаар гүйцэтгүүлэхийг зөвшөөрсөн аймгийн Засаг даргын А/07 тоот захирамжийг хэрэгжүүлэхээр ажиллаж байна.

 

Богинын тээвэрлэлтийг хийх шороон замын арчлалт, хамгаалалтыг “Таван толгой”, “Эрдэнэс таван толгой”, “Энержи ресурс” компаниуд хариуцан ажиллахаар хуралдаанаар шийдвэрлэсэн байна. Шороон замаар тээвэрлэлт хийснээр нүүрс тээврийн ачаа, эргэлт сайжирч, экспортлох нүүрсний хэмжээ нэмэгдэх ач холбогдолтой гэж үзжээ. 

 

Б.Энэрэл

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Буцаад л засмал замгүй үедээ орлоо доо. Бүхэл бүтэн засмал зам байсаар байхад шүү. Арай чдээ . Ийм толгойгүй засаг дарга байвал огцорвол таарна
2018-01-09
zochin:
nuuhiin avah geed nudiin sohlov geech bolj bna daa
2018-01-09
зочин:
Наад уурхай их мөнгө олж байж өөрсдийн зардлаар засмал зам бариулж болно шүү дээ заавал улсын мөнгө рүү харж байхаар тэгэхгүй бол тухайн орон нутаг тоосонцор бохирдол хэрээс хэтэрлээ тэр замаар зөвхөн нүүрс тээвэрлэлт л явахаар зохицуулчихаач хажуугаар нь торон хашаа хайс хиигээд мал орохгүй болгоод мэдээж зам товчилж байгаалдаа дан ганц мөнгөний араас үхэлдэх биш орон нутгийг бас бэлчээрийн газарыг бодох хэрэгтэй л баймаар
2018-01-09