Кидман инстаграм нээгээд хагас цагийн дотор 347 мянган дагагчтай болжээ
2018-01-09

Холливудын нэрт жүжигчин Николь Кидман өчигдөр 75 дахь удаагийн “Алтан бөмбөрцөг” кино наадмаас “The Big Little Lies” бүтээлээ шагналын эзэн болсон билээ.

 

Уг ёслолын дараа жүжигчин эмэгтэй шагналын Алтан бөмбөрцөгөө барьсан зургаа инстаграм хуудастаа хийсэн талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ.

 

 

Сонирхолтой нь Кидман энэ үеэр анх удаагаа инстаграм нээж, улмаар зургаа хийжээ. Кидман инстаграмтай болоод хагас цагийн дараа 347 мянган хүн дагаж, улмаар баяр хүргэжээ.

 

Кидман “Ганцхан өдрийн дотор. Үнэхээр төгс” гэж бичсэн байна.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин