“Эрдэнэс Тавантолгой” ХК нүүрсний ченж “Винсвэй”-г шилдэг харилцагчаар өргөмжилжээ
2018-01-09

Тавантолгойн нүүрсийг худалдан авдаг компанийн эзэн дэлхийн тэрбумтнуудын нэг болж, Форбес сэтгүүлийн жагсаалтад багтсан тухай нэг хэсэг шуугисан. Монголын нүүрсээр баяжсан тэр эрхэм нь Хятадын Винсвэй компанийн ТУЗ-ийн дарга Ван Сингчун.

 

 

Түүнийг төрийн өмчит Эрдэнэс Тавантолгой компанийн удирдлагуудтай нэг халаастай гэж хардаж болохоор байна. Тавантолгойн хямд үнэтэй, түүхий нүүрсний бизнесээс хамгийн их ашиг олж байгаа Винсвэй компанийг Төрийн өмчит Эрдэнэс Тавантолгой компани 2017 оны шилдэг харилцагчаараа тодруулж, өргөмжилжээ. Нүүрсийг маань хямд үнээр худалдан авсанд “баярлалаа” гэж талархал илэрхийлсэн бололтой.

 

Эрдэнэс Тавантолгой компани Чалкогийн өрийг дарах нэрийдлээр зүүн ба баруун Цанхид зориудаар хоёр өөр үнэ тогтоож, дундаас нь хямд нүүрсний шахаа хийдэг булхайтай. Одоо хүртэл зүүн Цанхийн нүүрсийг тонн тутмыг нь 50 гаруйхан ам.доллараар худалдаж байгаа бөгөөд энэ наймаанаас Эрдэнэс Тавантолгойн дарга даамлууд, тодорхой тооны улстөрчид, Хятадын дундын зууч компаниуд баяжиж байна.

 

Хамгийн гол нь Эрдэнэс Тавантолгой компани түүхий нүүрсийг уурхайн аман дээрээсээ зардаг бөгөөд тээвэрлэлтээ хариуцдаггүй аж. Харин Винсвэй, Чалко зэрэг Хятадын компаниуд нүүрсний тээвэрлэлийг хариуцаж, хил давуулдаг. Нэг үгээр хэлбэл Эрдэнэс Тавантолгой компанид албан ёсны тээвэрлэлт байдаггүй. Гэтэл төрийн өмчит Эрдэнэс Тавантолгойд менежментийн шинэчлэл хийхийн оронд нүүрс дамлаж зардаг, Хятадын зууч Винсвэй компанийг Шилдэг харилцагчаар өргөмжилж байгааг юу гэж ойлгох вэ?

 

Өнөөдөр коксжих нүүрсийг өртөг шингээж, боловсруулаад, дэлхийн гуравдагч орнуудад өндөр үнээр зарах, адаглаад л түүхий нүүрсний бизнесээс татгалзах, Хятадын далайн эргийн бүсүүдэд, аль болох олон худалдан авагчид ахиу үнээр хүргэж зарах тухай төрийн бодлого байсаар атал Эрдэнэс Тавантолгойн шахааны бизнес ийнхүү үргэлжилсээр буй. Монгол Улсад орох байсан орлого Монгол, Хятадын дамчин дарга нарын халаас руу орж байна. 

 

Б.Энэрэл

Shuud.mn
Сонин хачин
тэнэг монголчуудыг зовхон би л гэгээруулнэ
2018-10-23
Зочин:
Ер нь ЭТТ-г муухай харагдуулж байгаад хувийн компанид өгөх сонирхол МАНАН мафид бий л дээ.Жишээ нь Хятадын компаниудтай холбож нүдээд нийгэмд хардлага төрүүлэх, тархи угаах үйл ажиллагааг системтэй хийж байгаад ЭМ-СИ-ЭС т өгөх тактикийн тоглолт яваад байгаа шүү.Бүү савлаж хөөрцөглөөхэй гэж хэлмээр санагдчихлаа
2018-01-10
зочи:
эрдэнэс тавантолгойг шалгах цаг нь болсоон. нүүрсний ченж хийж баяжсан дарга нарыг нь Өмнөговийн нохой ч андахгүй мэдэх байх шүү
2018-01-10
Зочин:
Ugaasaa hudlaa medeelel bn shdee!!! Ta nar sain har! Urgumjlul deer n mongoloor bichsen bga bizdee!unen baisan bailaa gehed yadaj angliaar bichih baisan bailgui dee!!! Iim hudlaa zahialagt medeelel tavihaa bolimoor yum Shuud.mn!!!
2018-01-10
z:
hudlaa medeelel taviad l. tsaana ni ymar neg sonirhol bn da.
2018-01-10
Зочин:
MCS-ийн нүүрсийг тэгээд хэн худалдаж авдаг юм бэ? Монголын бүх нүүрсийг Хятадууд л авдаг шүү дээ. МСS гэж зүгээр нэг хувийн хэдэн тэрбумтнуудын компани энэ төрийн өмчит Таван толгой ордыг авах хүсэл шунал дуусахгүй юм аа.
2018-01-10
Зочин:
Ха ха доор хэдэн луйварчид Менхбат пэ гийн хедеений хэдэн хулгайч ташаа гээд орилж гэнэ. Наад захын хуухэд тоо цохиод та Нарын луйврыг ойлгоно. Их мундаг луйварчид гээд еерсдийгее ойлгочихож. Цайрсан энэ хэдэн луйварчидыг зогсоох нь хэзээ юм бол засагаа
2018-01-10
Зочин:
Л.Наранбаатар гэж өөрийнхөө харанхуй хардалтын өнцөгөөс улайм цайм худал гүтгэж эндээс ашиг хонжоо хайж явдгаа болих хэрэгтэй шүү. Худлаа мэдээллийг цахим ертөнцөд тарааж шуугиан тарьж, өөртөө хаана ч байхгүй цол гуншин өгдөг дэмийрэгч минь ээ наад хоёрын хооронд сенсаациа болиоч ээ.Шууд мн ч гэсэн дэвэргэж сэвэх юм
2018-01-09
Зочин:
Наад ташаа мэдээллээ аваач ээ. Мөрөөрөө ажлаа хийж байгааг хүмүүсийг мөрөөр нь байлгаач дээ энэ Наранбаатар төвөгтэй юм аа зүгээр
2018-01-09
Зочин:
BOLOVSROLGUI ARD TUMNIIG ERDEMTED GEGEERUULDEG
2018-01-09
a:
Bas l saihan hudlaa medeelel bichih ymaa ene sonin saituud chin yatsiin be
2018-01-09
Зочин:
darga nariinh n l biznes baihgui yu . oilgoj yadah um yu baisan um
2018-01-09
Ташаа:
Ташаа мэдээлэл байна.
2018-01-09
Зочин:
Umaa medej bicheech
2018-01-09