Машины хучлаганы хулгайчдыг барьжээ
2018-01-09

Иргэдийн гар утас, автомашины хучлага болон бусад зүйлийг хулгайлсан хэргийг цагдаагийн алба хаагчид илрүүлэн шалгаж байна.

 

Тухайлбал, Баянхонгор аймгийн харьяат Э нь Баянзүрх дүүргийн нэгдүгээр хороонд оршин суух Ц-ийн “Vingroud” автомашины хучлагыг хулгайлан авч явж байсныг цагдаагийн алба хаагчид эргүүлийн үүрэг гүйцэтгэж явахдаа илрүүлжээ. Уг үйлдлийг Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байна.

 

“Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороонд байрлах хашаанд ил байсан автомашины хучлага алдагдсан байна” гэсэн мэдээлэл тус дүүргийн иргэн Л.Б-ээс Сонгинохайрхан дүүрэг цагдаагийн нэгдүгээр хэлтсийн алба хаагчид шуурхай эрэн сурвалжилж илрүүлжээ.

 

Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо “Буянт-Ухаа-2” хорооллын байрны гаднаас автомашины хучлага алдагдсан хэргийг Хан-Уул дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтсийн алба хаагчид үйлдэл дээр нь илрүүлсэн байна. Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороонд оршин суух Д нь тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлах гэмт хэрэг үйлджээ.

 

Мөн Баянгол дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтсийн алба хаагчид автомашины эд анги хулгайлсан хэргийг, НЦГ-ын хэлстийн алба хаагч халаасны хулгайн гэмт хэргийг илрүүлэн үүргээ амжилттай гүйцэтгэн ажилласан байна.

 

Иймд иргэдийг ил задгай талбайд машинаа орхихдоо орчны гэрэлтүүлэг, харуул хамгаалалт, камертай орчинд орхиж байх. Ийм боломжгүй тохиолдолд машиндаа дохиоллын систем суулгахыг цагдаагийн байгууллагаас зөвлөж байна.

 

Түүнчлэн цагаан сарын баяр дөхөхөөр баярын идээ шүүс болох бууз, банш, ууц, өвчүүний хулгай нэмэгддэг. Иймд иргэдийг сонор сэрэмжтэй байж, өөрийн өмч хөрөнгөдөө тавих хараа хяналтаа сайжруулах, гэр орноо эзэнгүй орхиж буй бол хөршдөө захиж үлдээх, гэрийн цоож цуургаа сайжруулах, гарахдаа цонх, хаалганыхаа түгжээг шалгаж болзошгүй хулгайн гэмт хэргээс сэрэмжлэхийг анхааруулъя.

Shuud.mn
Сонин хачин
Zochin:
Offshorchidiig l neg negeern barihiinsan
2018-01-09