Хууль зөрчсөн газруудыг 14 сая төгрөгөөр торгожээ
2018-01-09

Нийслэлийн цагдаагийн газрын удирдлага болон алба хаагчид нийслэлийн хэмжээнд шөнийн цагаар цаг хэтрүүлэн зөвшөөрөлгүй ажиллаж байгаа баар, цэнгээний газар, цахим тоглоомын газар, түргэн үйлчилгээний цэг, саун массажны газар, дэн буудлуудын үйл ажиллагаанд хяналт тавин ажиллаж байна.

 

 

Хяналт шалгалтын хүрээнд цаг хэтрүүлсэн, насанд хүрээгүй хүнд үйлчилсэн баар цэнгээний газар 33, хүнсний дэлгүүр 4, цахим тоглоомын газар 3, зөвшөөрөлгүй ажилласан түргэн үйлчилгээний цэг 34, дэн буудал 29, саун массажны газар 2, фэйсбүүк хуудсаар зар өгч, гар дээрээс архи согтууруулах ундаа худалдсан 5 зөрчлийг илрүүлэн Зөрчлийн тухай хуульд зааснаар 116 иргэн, аж ахуйн нэгжийг 14.150.000 төгрөгөөр торгож захиргааны шийтгэл ногдуулсан байна.

 

Цаашид энэ төрлийн зөрчлийг таслан зогсоогдох хүртэл хяналт шалгалтын ажил тогтмол зохион байгуулагдах тул иргэд, аж ахуйн нэгжийг хууль зөрчсөн үйлдэл гаргахгүй байхыг анхааруулж байна.

Shuud.mn
Сонин хачин
Болдбаатар:
116 нэгж иргэнд нийт 14 150 000 гэдэг нь нэг нэгж 121 000төг болж байна. Элэг хөшөөхөө боль. Наадуул чинь 121000 төгрөгийг хэдхэн цагт л олно. Ичээч ийм нийтлэл гаргаж байгаадаа. Монгол төр даапаалагдаж дуусах юм байна л даа
2018-01-09