Ирэх 14 хоногт шатахууны үнэ нэмэгдэхгүй
2018-01-09

Шатахууны үнийн зөвлөл өнөөдөр хуралдлаа. Хуралдаанаар шатахууны үнийг хэдэн төгрөгт байлгах, цаашдаа ямар арга хэмжээ авах талаар хэлэлцсэн ч шатахууны үнийн нэмэгдлийн асуудлаар нэгдсэн шийдвэрт хүрч чадсангүй.

 

Харин шатахуун импортлогч компаниудын үнэ нэмэгдсэн эсэхийг судлах ажлын хэсэг байгуулжээ. Ажлын хэсэг 14 хоногийн хугацаанд шатахууны үнийн нэмэгдлийн талаар судалгаа явуулж, Үнийн зөвлөлд танилцуулахаар болов. Энэ 14 хоногийн хугацаанд шатахууны үнийг нэмэхгүй байхаар төр, хувийн хэвшлийн төлөөллүүд тохиролцжээ.

 

Үнийн зөвлөлийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд ахалж, нарийн бичгийн даргаар нь Ашигт малтмал, газрын тосны газрын дэд дарга ажилладаг. Гишүүдэд төрийн талаас Сангийн дэд сайд, Зам, тээврийн хөгжлийн дэд сайд, Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгч, МХЕГ, ОБЕГ, ШӨХТГ, ТЕГ, ГЕГ, Тагнуулын ерөнхий газрын дарга багтдаг аж.

 

Зөвлөлийн гишүүнээр хувийн хэвшлээс “НИК” ХХК-ийн гүйцэтгэх захирал, “Магнай трейд” ХХК-ий гүйцэтгэх захирал, “Шунхлай” ХХК-ий гүйцэтгэх захирал, “М-Ойл” групп ХХК-ийн гүйцэтгэх захирал, “Сод Монгол групп” ХХК-ийн гүйцэтгэх захирал нар багтдаг билээ. Мөн МҮЭХ-ны ерөнхийлөгч, Монголын хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгийн үндэсний холбооны ерөнхийлөгч нар саналын эрхтэйгээр оролцдог юм.

 

М.Дөлгөөн

 

Shuud.mn
Сонин хачин
Orosuudiig oruulaad irii:
Orosuudiig oruulaad irii dotoodiin heden erguu malnuudiig ingej l darj avah heregtei tegehgui bol heden ard tumenee muljuud duusah ni
2018-01-14
3 hulgaichii shorond:
benzin tulsheee zarahgui baigaa kolonkuudiig hurungii ni huraagaad mongoloos huuj zailuul .eserguutsvel shuud buud hulgaichuudiig
2018-01-10
po:
delhiid benizn 30dollar hureh ued tanuus yaalaaa buulgaagui bha odo 68blhr jhn nemegdlee unee nemne gej oriloh erh bhgui bha
2018-01-09