Донорын хуулийг хэлэлцэж байна
2018-01-09

Нийгмийн бодлого, боловсрол, соёл,шинжлэх ухааны байнгын хороо хуралдаж байна. Хуралдаанаар Донорын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байгаа юм.  “25 насанд хүрсэн Монгол Улсын иргэн эрхтэнээ бусдад шилжүүлэх татгалзан шийдвэрийг  бичгээр  гарган, гарын үсгээр баталгаажуулан эрүүл мэндийн байгууллагад хүсэлтээ өгөх эрхтэй” гэсэн заалт гишүүдийн дунд маргаан дэгдээлээ. Уг хуулиар амьгүй донорт нас зааж байсан юм.  Амьд донороос гадна амьгүй донороос эд эс авахыг татгалзсан шийдвэрийг   яагаад заавал 25 наснаас эхэлж бичгээр авах гаргаж байгааг гишүүд тодруулж байлаа. Ажлын хэсгийн ахлагч Д.Гантулга:

 

-Тухайн хүн татгалзах уу, зөвшөөрөх үү гэдэг асуудал дээр нас заасан юм. Татгалзах тухай бичгийг 25-наас дээш хүн бичих нь зөв юм гэж үзсэн. Залуучууд сэтгэл хөөрлөөр хандах вий гэж бодсон. Монгол Улсын иргэний үнэмлэх 2  дахь удаагаа авдаг үе 25 нас дээр байдаг. Тиймээс энэ үеэр асуулт, хариулт явуулах юм гэлээ.

 

Гэвч байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи нь уг саналыг дэмжсэнгүй.  Одоогийн үйлчилж байгаа хуулиар амьгүй донорт тодорхой нас заагаагүй аж.  Ажлын хэсгийн ахлагч Д.Гантулгын саналаар дахин уг заалт дээр дахин санал хураалт явуулж дэмжсэн юм. 

Н.Энх

 

Shuud.mn
Сонин хачин
sanal:
Ene huuliig turdee aznuul yasan yum!!!!! mongold arai boloogui baigaa yum shig sanagdakh yum!!!!!!!
2018-01-09