Улаанбаатарт 15 хэм хүйтэн байна
2018-01-10

Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар цаг агаар тогтуун, хүйтний эрч суларна.

 

2018 оны 01 дүгээр сарын 10-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Хараа, Ерөө голын хөндийгөөр 22-27 хэм, Хэрлэн, Халх голын хөндий, Дарьгангын тал нутгаар 19-24 хэм, Их нууруудын хотгор болон Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 15-20 хэм, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ голын саваар 11-16 хэм, бусад нутгаар 7-12 хэм хүйтэн байна.

 

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 13-15 хэм хүйтэн байна.

Shuud.mn
Сонин хачин