Гэр бүлийн хүчирхийллийн дуудлага 2.2 дахин нэмэгджээ
2018-01-10

НЦГ-аас гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэргийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ.

 

 

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль шинэчлэгдэн батлагдаад нэг жилийн хугацаа өнгөрсөн байна. Өнгөрсөн онд нийслэл хотын хэмжээнд гэр бүлийн хүчирхийллийн улмаас нийт 757 гэмт хэрэг үйлдэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 81 хэргээр буюу 9.6 хувиар буурчээ. Харин гэр бүлийн хүчирхийллийн дуудлага мэдээлэл 2.2 дахин, зөрчил 3 дахин нэмэгдсэн байна. Дуудлага, мэдээлэл, зөрчил өссөн нь гэр бүлийн хүчирхийллийн талаарх мэдээллийг иргэд цагдаагийн байгууллагад шуурхай дамжуулдаг болж иргэний үүргээ биелүүлж байгаатай, цагдаагийн байгууллагын зүгээс дээрх дуудлага, мэдээллүүдийг нэн тэргүүнд шалгаж хүчирхийлэл үйлдэгчийн үйлдэл бүрт хуулийн хариуцлага ногдуулж байгаатай холбоотой гэж цагдаагийн байгууллагаас үзэж байна.

  

Улаанбаатар хотод 2017 онд 555 хүүхэд гэмт хэрэг үйлдэгдсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 44 хэргээр буюу 7.3 хувиар буурсан байна. Харин нийслэлд хүүхэд хохирсон 1115 гэмт хэрэг үйлдэгдсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 288 нэгжээр буюу 34.0 хувиар өсчээ.

 

Б.Энэрэл

Shuud.mn
Сонин хачин