Татварын нэмэгдэлтэй холбоотой 1400 гаруй гомдол иржээ
2018-01-10

 

Өргөдлийн байнгын хорооноос  мэдээлэл хийлээ. Он гарсаар ХХОАТ-ыг нэмэгдүүлсэнтэй холбоотой 1461 иргэн өргөдөл ирүүлсэн байна. Хууль батлахын өмнө судалж үзэхэд нийт хүн амын 8 хувьд нөлөө үзүүлнэ хэмээн тооцож байсан бол хууль хэрэгжих явцад 11.7 хувьд нь нөлөөлснийг  тогтоожээ. Тиймээс уг  татварын нэмэгдлийг эргэж харах нь зүйтэй хэмээн үзэж Өргөдлийн байнгын хорооноос Засгийн газарт хандсан байна. Түүнчлэн татварын ерөнхий хуулийг татвар нэмэх бус замаар өөрчлөлт оруулах цаг нь болсон байна хэмээн үзсэний зэрэгцээ УИХ-д байнгын хорооноос энэ талаарх саналаа хүргүүлэх аж.

 

Үүний зэрэгцээ уг байнгын хороонд БНСУ-д суух Элчин сайдаар томилогдсон Б.Хурцтай холбоотой асуудлаар нийт 10 иргэн гомдол өргөдлөө ирүүлжээ. Өргөдөлтэй холбогдуулж байнгын хорооноос Ерөнхий прокурорт хандаад байгаа аж. Өргөдлийн байнгын хорооны дарга М.Оюунчимэг:

 

-Утааг бууруулах чиглэлд төсөвлөсөн хөрөнгийг үр дүнтэй, зориулалтын дагуу зарцуулж байгаа эсэхэд анхаарал хандуулж байна.  Өнгөрсөн жилүүдэд утааг бууруулахад улсаас ихээхэн хэмжээний хөрөнгө мөнгө төсөвлөж байсан ч шамшигдуулалт их байсан. Тиймээс уг  асуудлыг шалгуулж, буруутай этгээдүүдээр нөхөн төлүүлэх асуудлыг гаргаж тавьж хэмээв.

Н.Энх

 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
tatvariin nemegdel dald ediin zasag boloh bolsoon
2018-01-10