Улаанбаатарт 13 хэм хүйтэн байна
2018-01-11

Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөө маргаашдаа ихэнх нутгаар цаг агаар тогтуун, хүйтний эрч суларна.

 

2018 оны 01 дүгээр сарын 11-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар багавтар үүлтэй. Нийт нутгаар цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 22-27 градус,  Хараа, Ерөө, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дарьгангын тал нутгаар 17-22 градус, Их нууруудын хотгор болон Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Орхон-Сэлэнгэ, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 11-16 градус,  говийн нутгийн баруун хэсгээр 3-8 градус, бусад нутгаар 6-11 градус хүйтэн байна.

 

УЛААНБААТАР ХОТ:  Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. 11-13 градус хүйтэн байна.

Shuud.mn
Сонин хачин