Пакистанд халдлагаар зургаан хүн амиа алджээ
2018-01-11

Пакистаны Куетта хотноо дэлбэрэлт болсон талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ. Уг халдлагаар зургаан хүн амиа алдаж, 17 хүн шархадсан байна.

 

 

Шархадсан хүмүүсийг эмнэлэгт хүргэсэн бөгөөд цагдаагийнхан халдлага гарсан бүс нутгийг хамгаалалтадаа авчээ.

 

Дэлбэрэлтийн улмаас хоёр машин дэлбэрсэн байна. Халдлагын хариуцлагыг ямар нэгэн бүлэглэл хүлээгээгүй байгаа юм. Тус улсын Ерөнхий сайд Шахид Аббаси “Халдлагаар амиа алдагсдын гэр бүлд эмгэнэл илэрхийлье” гэж хэлжээ.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин