“Аав” кино Хятадад гарч эхэлжээ
2018-01-11

БНХАУ-ын кинотеатрууд гадаадын таван киног гаргах эрх авсны дөрөв нь америк, нэг нь Монголын уран бүтээлчдийн “Аав” кино аж.

 

Зохиолч М.Энхдалай, найруулагч Г.Эрдэнэбилэгийн бүтээл “Аав” бүрэн хэмжээний уран сайхны кино БНХАУ-ын кинотеатруудаар гарч эхэлжээ. Хятадын кино зах зээлд орохын тулд гаднын уран бүтээлчид олон шалгуур, шүүлтүүрээр ордог байна.

 

"Аав" уран сайхны кино нь Монголоос анх удаа Хятадын зах зээлд гарч буй монгол кино юм. Мөн тус кино нь Монголын "Academy Awards-2015" кино наадмаас Шилдэг найруулагч, Шилдэг зураглаач, шилдэг эрэгтэй гол дүрийн шагналыг авч байсан юм.

М.Дөлгөөн

Shuud.mn
Сонин хачин
irgen:
martsanaas bi galit gin gin geed l avsan amidrald oir gehdee gunigiin bish oodrog zuild temuulsen hoorhon kino baina l e. Suuliin uein baba kinonuudiig bodvol.
2018-01-11
irgen:
woow gaihaltai medee baina. Ene uneheer sain kino bolson baina l e shuu de.
2018-01-11