Д.Сарангэрэл: Утааг улстөржүүлж байгаад харамсаж байна
2018-01-11

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Агаарын бохирдлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт тавьж хариулт авч байна.

 

УИХ-ын гишүүн О.Баасанхүү:

 

-Агаарын бохирдлыг бууруулах тухай хууль, тогтоол батлаад байна. Агаарын бохирдол хэзээ буурах вэ. Зуух тараадгаа болимоор байна. Утаанаас болж эрүүл мэндээрээ хохирч олон аав ээж шаналж байна. Цаашид ч жагсаал цуглаан өрнөх юм шиг байна. 

 

ЭМ-ийн сайд Д.Сарангэрэл:

 

-Утааны асуудлыг 20 гаруй жил ярьж байна. Утааны асуудлыг улстөржүүлж байгаад харамсаж байна. Утааны асуудлыг улстөржүүлээд УИХ-ыг тараах суурь болгож байгаад харамсаж байна. Монгол Улс парламентын засаглалтай улсын хувьд төр рүүгээ эмх замбараагүй байдал үүсгэж байна. Монгол Улсыг Сири улс шиг болгож болохгүй гэдэг дээр иргэн бүр үүрэг хүлээх ёстой. Олон арга хэрэглэж байж бид утаанаас гарах юм билээ. Түүхий нүүрсийг шахмал түлш болгож байж утаагаа багасгах юм билээ. Үүнийг Засгийн газрын түвшинд анхаарч ажиллаж байгаа. Бүх яамны эрх үүрэгт агаарын бохирдлын асуудал хамарч байгаа.

 

Утааны бохирдлоос болж хүний эрүүл мэнд хохирч байгаа нь үнэн. Ханиад томуу хүндэрч, жирэмсэн эх зулбах, уушгины 80 хувьд утаа хар сүүдрээ тусгаж байгаа. Тийм учраас утааны асуудлыг шийдэхэд хамтарч ажиллах нь илүү үр дүнд хүрнэ гэж бодож байна.

 

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Б.Элдэв-Очир:

 

-Сүүлийн хоёр жилд сан байхгүйгээс утаанд зарцуулсан мөнгөн дүн тодорхойгүй байгаа юм. Санг дахин сэргээх асуудал ярьж байна. Утааны бохирдлын 80 хувийг гэр хороолол эзэлж байгаа. Утаагүй зуухыг тараах асуудал дээр Засгийн газар сонгон шалгаруулалт хийж тараахаас өөр аргагүй.

 

Энэ жил 30 тэрбум төгрөгийг төсөвлөсөн.  Гэхдээ энэ жилдээ санд хамаарч хэрэгжих боломжгүй. Тиймээс хуулийн хэрэгжих хугацааг 2019 оны нэгдүгээр сарын нэгнээс гэж заасан байгаа.

 

БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат:

 

-Сүүлийн үед утааг тойруулж улстөр хийж байна. Олон хүн хошуу нэмж байна. Чуулганы танхимд гоё гоё зүйл ярьж байгаа ч бидэнд бас янз бүрийн зүйл санал болгодог.

 

УИХ-ын гишүүн О.Баасанхүү:

 

-Утаагаар далимдуулж улстөр биш бизнес хийх гээд байгаагаа боль. Одоо ямар компани зуух тарааж, ашиг олох гээд байгаа юм. Зуухыг ямар компани оруулж ирэхээр лоббидоод байна вэ? Бизнесээ шахахаа боль.

 

БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат:

 

-Зуухыг зорилтот бүлэгт тараана. Өнгөрсөн Засгийн газрын үед агаар орчныг бууруулах үндэсний хөтөлбөрт батлагдсан. 194 арга хэмжээг мэргэжлийн хүмүүс боловсруулан гаргасан.

 

УИХ-ын гишүүн С.Бямбацогт:

 

-Утаа өнөөдөр бий болчихоогүй. 20-иод жилийн өмнө бий болсон. Харин зуухаар шийдэх үү, шахмал түлшээр шийдэх үү гэж өөрчлөгдсөөр ирсэн. Төрийн бодлогын залгамж халаа байхгүй, Засгийн газар болгон нь өөр өөр арга хэмжээ хэрэгжүүлж ирсэн. Өнөөдөр хуулийг хэрэгжүүлэх тал даар төрийн бодлогын залгамж халааг бий болгох хэрэгтэй. Хуулийг хэрэгжүүлдэг дунд шатны албан хаагчид хүнд суртал гаргадаг, шан харамж авдаг тал байна. Үүнийг хариулж өгөөч. Хамгийн сайд шийдэл бол гэр хорооллыг дэд бүтэцжүүлээд халаалтыг нь шийдэх хэрэгтэй. Гэтэл эдийн засгийн боломж бидэнд алга. Тиймээс боломжоор нь хослуулж шийдэх хэрэгтэй.

 

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Б.Элдэв-Очир:

 

-Өмнөх Засгийн газрын үед боловсруулсан хөтөлбөр чанартай болсон. Энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд санг байгуулах гэж байгаа юм. Залгамж чанар явдгаараа явна. Хуулийн хэрэгжилтийг сайн байлгахын тулд УИХ үүргээ биелүүлэх хэрэгтэй. 

 

Чуулганы хуралдаан үргэлжилж байна. 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
sarangerelee:
zugeer l neg setguulch hun mongoliin turd yam tolgoilood tegeed mergejil baihgui salbaraa medehgui muu erguu gai mini yag cham shig yumnuud turd baigaa bolhoor l minii eh oron dampuurch baina ..... idej uuj bolson bol zailaaa novshnuudiig taraagaad shorond ni hiie
2018-01-11
irgen:
ytihgui bolohoor. ta nar uu hiij bgaa ym idej uuh yaval ene suudaldeer bhadaa yaj ideh ve gej suugaa bizdee saran avgai said bolchoheed bitgii soliorood bai ta nar uddhgui ogchirnodoo
2018-01-11
Зочин:
50 айлын дунд нэг зуух хамгийн сайн шийдэл
2018-01-11