О.Баасанхүү: Утаагаар улс төр биш бизнес хийдгээ боль

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Агаарын бохирдлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт тавьж, хариулт авч байгаа юм. УИХ-ын гишүүн О.Баасанхүү хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан "Утаагаар далимдуулж улстөр биш бизнес хийх гээд байгаагаа боль. Одоо ямар компани зуух тарааж, ашиг олох гээд байгаа юм. Зуухыг ямар компани оруулж ирэхээр лоббидоод байна вэ? Бизнесээ шахахаа боль" хэмээсэн юм.
Үүнд салбарын сайд Н.Цэрэнбат "Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд өмнө Засгийн газар үндэсний хөтөлбөр баталсан. Энэ хөтөлбөрийн хүрээнд 194 арга хэмжээ хэрэгжихээр байгаа. Утааг бууруулахын тулд тодорхой зорилтот хэсэгт утаа бага гаргадаг зуух түгээх өөр замгүй" гэдгийг онцолж байлаа.
Н.Нягт
СЭТГЭГДЭЛ БИЧИХ