Ким Чен Ун “хөөрхнүүдийн арми”-аа Пёнчан руу илгээхээр болжээ
2018-01-12

Хойд Солонгосын “хөөрхнүүдийн арми” Пёнчан хотноо болох өвлийн олимпт оролцох баг тамирчдаа дэмжихээр болжээ. Энэ талаар “www.japantoday.com” сайт мэдээллээ.

 

 

Хоёр Солонгосын төлөөлөгчид энэ долоо хоногийн эхээр цэрэггүй бүс гэгддэг Панмунжом тосгоны Найрамдлын ордонд уулзсан билээ. Уг уулзалт хоёр жилийн дараа зохион байгуулагдаж буйгаараа олон улсын анхаарлыг зүй ёсоор татаж байна.

 

Хойд Солонгосыг төлөөлөн Найрамдлын ордонд хүрэлцэн ирсэн хоёр Солонгосын харилцааг хариуцсан агентлагийн дарга Ри Сун Гвон ирэх хоёрдугаар сард Өмнөд Солонгосын Пёнчан хотноо зохион байгуулагдах өвлийн олимп руу баг тамирчдаа илгээх хүсэлтэй буйгаа Сөүлийн мэдэгджээ.

 

Уг саналыг Өмнөд Солонгосыг төлөөлөн оролцсон Солонгосын нэгдлийн яамны Чо Мён Гён хүлээн авснаар Хойд Солонгосын тамирчид “Пёнчан 2018” өвлийн олимпт оролцохоор болсон юм.

 

Тэгвэл Пхеньян өвлийн олимп руу тамирчдаа зүгээр ч нэг дангаар нь илгээхгүй гэдгээ илэрхийлэн, тэднийг дагалдан Хойд Солонгосын албаны төлөөлөгчид болон хөгжөөн дэмжигчид багтахаар болсноо дуулгалаа. Тус улсыг төлөөлөн оролцох тамирчид, дасгалжуулагчид эцсийн байдлаар тодорхой болоогүй байгаа ч тэднийг уухайлан дэмжих хөгжөөн дэмжигчдийн баг ил болжээ.

 

Хойд Солонгосын нүүр царай, гоо сайхны илэрхийлэл болсон “хөөрхнүүдийн арми”-д багтах гоо бүсгүйчүүд Пёнчаны цэнгэлдэхэд тамирчдаа дэмжихээр болсон байна. “Хөөрхөнүүдийн арми”-д ихэвчлэн 20 орчим насны бүсгүйчүүдийг элсүүлдэг бөгөөд тэд царай зүс сайтайгаас гадна дээд боловсрол эзэмшсэн, мөн гэр бүл нь сайн гаралтай байдаг гэнэ. Хойд Солонгосоос дүрвэсэн нэгэн бүсгүй “Их хатуу шалгуураар шалгарсан бүсгүйчүүд хөөрхнүүдийн армид элсдэг” гэж хэлжээ.

 

“Хөдөлгөөний эвсэл, гоо сайхан, гуалиг бие, цас шиг цэвэрхэн, булбарай арьсаас гадна ойролцоогоор 163 дээш см өндөртэй бүсгүйчүүдийг “хөөрхнүүдийн арми”-д элсүүлдэг “ хэмээн тус армийн экс гишүүн Ан гэгч “AFP” агентлагт ярьжээ.

 

Эхний эгнээнд байгаа гишүүн бол Хойд Солонгосын удирдагч Ким Чен Уны гэргий Ри Со Жу

 

Хойд Солонгосын удирдагч Ким Чен Уны гэргий Ри Со Жу уг “хөөрхнүүдийн арми”-ийн гишүүн байсан бөгөөд тэрбээр багийнхаа хамтаар 2005 онд улсаа төлөөлөн Инчон хотноо болсон Азийн Атлетикийн аварга шалгаруулах тэмцээнд очиж, тамирчдаа дэмжих чухал үүргийг хүлээж байжээ.

 

Тэд анх удаагаа 2002 онд Бусан хотноо зохион байгуулагдсан Азийн наадмын үеэр өмнөдөд ирж байв.  Энэ үед үндэсний хувцсаараа гоёсон хөөрхнүүдийг харахаар Бусан хотноо олон мянган хүн цугларсан гэдэг.

 

“Хөөрхнүүдийг арми”-ийг Пёнчан руу илгээхээр хоёр тал тохиролцсон, санал нэгдсэн байна. Ийнхүү “хөөрхнүүдийн арми” түүхэндээ дөрөв дэх удаагаа Өмнөд Солонгост очиж, баг тамирчдаа дэмжихээр болжээ.

 

Гэхдээ хөгжөөн дэмжигчид олон улсын тамирчдын байрлах олимпийн цэнгэлдэхэд байрлахгүй гэнэ. Учир нь Пхеньян, өмнөдөд очиж буй тамирчид болон хөгжөөн дэмжигчдэд тавих хяналт нь хатуу байдаг юм. Тиймээс хөгжөөн дэмжигчид олимпийн наадам эхлэхээс дуусах хүртэл Сокчо боомтод зогссон хөлөг онгоцонд байршихаар болжээ.

 

“Хөөрхнүүдийн арми”-ийн экс гишүүн Чо Мюн Ай гэгч 2005 онд Өмнөд Солонгосын поп од Ли Хё Ритэй “Самсунг” брэндийн гар утасны сурталчилгаанд тоглож байсан юм.   “Хөөрхнүүдийн арми” Пёнчаны олимпийн наадмын билетийн борлуулалтад сайнаар нөлөөлөх болно” хэмээн Олимпийн хорооны хэвлэлийн төлөөлөгч Сун Бак Юу хэлжээ.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
уран гулгалтын хос оруулах тухай ярсимаадаа, олон улсын олимпын хороо, уран гулгалтын хороо зэрэг нь оноо зэргйг нь харгалазаад шиддэггүйм үү? Сэүлтэй сүр бадруулж яриа хийдэг нь зардлаа даалгах гсэн коммунист санаа бхаадаа, манай 34 гчээд түүнийгээ зээлдэг шиг.
2018-01-13
Z:
Uuriin gesen oyun uhaantai tarhi tolgoitoi tuurga tusgaar uls ornoo yaaj udirdaj ymar armitai baih ni mongol baitugai amerkt ch hamaagvi l deee
2018-01-12
зочин:
хөөрхнөөгөөсөө ганцыг амсуулчихаач.хэд хоног гамтай хэрэглэчихээд нэг шуудай цагаан будаатай нь хамт өгье. би тэнд очноо. хөөрхнүүд намайг хараад шууд дайрна.ккк
2018-01-12
po:
baildwal neeh hoorhon guij ireel chag 1 buudchaal ahial neeh hoorhon ineeged guiged yvchih. bhda haha
2018-01-12
зочин:
Очиж хөөрхөнүүдээс нь нэгийг сугалья ккк
2018-01-12
Зочин:
ATLETIKIIN AWARGA GEJI YU BAYNAA , ENE AWGAY BOLOWSROKHGUY YUMAA DAA
2018-01-12
Ловор:
Том хуу ч том юм аа, бур хеерхенуудийн армитай байдаг байна .хэрэв байлдвал яах болоо
2018-01-12