Хүүхэд хамгааллын тогтолцоог бэхжүүлнэ
2018-01-12

 

Нийслэлийн Баянзүрх дүүрэгт ‘’Хүүхэд хамгааллын тогтолцоог бэхжүүлэх нь’’ төсөл гурван жилийн хугацаанд амжилттай хэрэгжиж дууслаа. Уг  төсөл нь Хүүхдийг хүчирхийлэл, дарамтаас ангижруулах, төрийн байгууллагын хүүхэд  хамгааллын үйлчилгээг бэхжүүлэх, орон нутаг дахь анхан шатны нэгжийн хүүхэд хамгааллын үйлчилгээний механизмыг дэмжин, олон нийтэд хүүхэд хамгааллын тухай ойлголтыг нэмэгдүүлэх зорилготой билээ.

 

Энэхүү төсөл 2015 оноос Баянзүрх дүүргийн 23, 27 дугаар хороо, Сонгинохайрхан дүүргийн 2,10 дугаар хороо болон Чингэлтэй дүүргийн 9,10 дугаар хороодод хэрэгжиж эхэлсэн юм. Түүнчлэн уг төсөлд Архангай аймгийн Хайрхан сум, Батцэнгэл сум,  болон Эрдэнэбулган сумын 4 дүгээр баг хамрагдсан байна.

 

Тэгвэл өчигдөр төсөл хэрэгжиж буй газруудын хамтарсан багийн гишүүд Баянзүрх дүүргийн Тамгын газарт төслийн хүрээнд хийсэн ажлынхаа тайланг нэгтгэж, харилцан туршлага солилцож, мэдээлэл, үр дүнгээ хэлэлцлээ.

 

ЭХ СУРВАЛЖ: http://zasag.mn

Shuud.mn
Сонин хачин