Трамп, Ким Чен Ун нарыг эвлэрэхийг Путин уриалав
2018-01-12

ОХУ-ын Ерөнхийлөгч  В.Путин өчигдөр Хойд Солонгосын залуу удирдагч Ким Чен Унд хандан мэдэгдэл хийсэн талаар “TASS” агентлаг мэдээллээ.

 

 

Ким Чен Ун цөмийн зэвсэг болон пуужин бүтээх замаар стратегийн зорилтоо шийдэж чадсан. Тиймээс бид Солонгосын хойгт эмх замбараагүй байдал үүсэхээс урьтаж хэлэлцээр хийх шаардлагатай” гэж хэлжээ.

 

Тэрбээр мөн Ким Чен Унд хандан “Та бүхэн хүсвэл АНУ болон Хойд Солонгосын зуучлагчаар ОХУ ажиллаж болно. Хоёр улсын дунд үүсээд буй таагүй уур амьсгалыг намжаахад бүхий л бололцоогоо Кремль ашиглахад бэлэн. Уулзалтаар олон үр дүнтэй зүйлсийн талаар ярилцах болно” гэж мэдэгдэв.

 

“ОХУ, Хойд Солонгостой дипломт харилцаагаа өргөжүүлэхэд бэлэн байгаа” хэмээн Путин мэдэгдлийнхээ үеэр онцолжээ.

 

Хойд Солонгосын асуудлыг зөвхөн дипломатч аргаар шийдвэрлэх хэрэгтэй гэдгийг Путин АНУ-ын эрх баригчдад хандан мэдэгдэж “ОХУ энэ аргыг хэрэглэх нь зөв хэмээн үзэж байгаа. Харин дайсагнасан харилцаа хэзээ ч үр дүнд хүргэхгүй. Нэг нэгнийхээ өмнө буулт хийхгүй байх ямар сөрөг үр дагавартай гэдгийг бид өнгөрсөн жил олонтоо харлаа. Тиймээс хоёр тал хэлэлцээрийн ширээний ард сууцгааж, эвлэрэх цаг ирлээ” гэсэн байна.

 

“Хойд Солонгосын сүүлд үйлдвэрлэсэн пуужин 1300 орчим км-ыг туулах чадалтай бөгөөд хэрвээ тэд хүсвэл дайсныхаа газар нутагт цохилт өгөх бүрэн боломжтой болсон” хэмээн Путин олон улсад сануулжээ.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
1300 КМ БИШ 13 000 КМ.
2018-01-12