Ц.Нямдорж: Донорын хууль бүрхэг байна
2018-01-12

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Донорын тухай хуулийн төслийг  хэлэлцэж байна.  Гишүүд хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан зарчмын зөрүүтэй саналаар санал хураалт явуулав. Ажлын хэсгээс гаргасан амьгүй донортой холбоотой  “25 насанд хүрсэн Монгол Улсын иргэн эрхтнээ бусдад шилжүүлэн суулгахыг зөвшөөрсөн шийдвэрээ жолооны үнэмлэх болон эрүүл мэндийн даатгалын гэрчилгээ, цахим картад тэмдэглүүлж болно”тухай заалт гишүүдийн дунд маргаан дэгдээсэн юм.

 

Хууль санаачлагчид “25 нас гэдэг нь иргэний үнэмлэхээ дахин авах үе. Хэрвээ донор болохыг зөвшөөрвөл нотиаратаар батлуулаад жолооны үнэмлэх дээр тэмдэглүүлэх олон улсын жишгийг дагах хэрэгтэй” гэсэн тайлбар хийж байлаа.

 

Гишүүн Ц.Нямдорж “Нотиаратын тамга нь жолооны үнэмлэхээс том эд. Тиймээс энэ саналыг дахин нягтлах хэрэгтэй. Дээр нь  тархины үхжилттэй болсон тохиолдолд эрхтэнийг нь хуулийн байгууллагаас зөвшөөрөл авна гэжээ. Зөвшөөрлийг хэнээс авах вэ? Эмнэлгээс үү, цагдаагаас уу, прокуророос уу. Тодорхой болго. Бүрхэг байна”  гэсэн байр суурьтай байсан юм.

 

Санал хураалтаар ажлын хэсгийн саналыг гишүүд дэмжсэн юм. Чуулган хуралдаан үргэлжилж байна. 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
ENE IH AYULTAI HUULI SHUU, SAIN BODOLTSOJ GARGAHGUI BOL ERUUL SARUUL ZALUU HUNIIG MASHINAAR DAIRCH ALAAD L ERHTNIIG NY AVAH NOHTSOL BURDEJ BAIGAA GESEN UG, HESEG HUMUUSIIN NUDEND ERHTNII BUSINESS HARAGDAAD BAIGAA SHUU.
2018-01-13
хулан:
энэ хуулийг хурдан гаргах хэрэгтэй. УИХ-н гишүүд мэнгэт хараас эхлээд ашиг хайж бүү саатуул. өвчин зовлонтой олон хүн хүлээж ядаж бана.
2018-01-12
zochin:
ALIVAA SAIN ZUILSIIG MUSHGIJ GUIVUULAH , BIE BIENIIHEE SAIN UILSIIG HARLUULAHDAA N MERGEJILTEN BOLSON HUMUUS HUNII NER HUNDED HALDDAG JISHEE N CHI BAINA.DELHII DEERH ONDOR HOGJILTEI ORNII HUULIIN OORSDODOO TOHIROH SAIN ZUILSIIG N AVAHGUI YU.HEN CH UHDEG L HOINO HEN NEGEN MONGOLD TUSLAAD UHEHED YUNDAA MUU TALAAS N DONGOSDOGIIN BE.
2018-01-12
Зочин:
Ugaasaa teeng huuli. Odoo donoriin erhten olmoor baigaa bol 1r emnelgiin Byambadorj bolon Sergelen emchid l zahina shu dee taminee
2018-01-12