Тээврийн прокурорын газарт их засвар хийжээ

Тээврийн прокурорын газрын конторын барилгад их засвар хийгдэж, прокурор, ажилтнуудын ажиллах нөхцөл боломж хангагджээ. Тус прокурорын газрын конторын барилга нь 1953 онд баригдсан бөгөөд Тээврийн прокурорын газар 1990 оноос тус байшинд байрлаж, үйл ажиллагаа явуулж байгаа юм. Тээврийн прокурорын газраас хүсэлт тавьсны дагуу "Улаанбаатар төмөр зам" хувь нийлүүлсэн нийгэмлэгээс засварын ажлын төсөв, хөрөнгийг шийдэж өгснөөр их засварын ажил хийгдлээ. Засварын ажлаар конторын үүд хэсэг, 1,2 дугаар давхрын коридор, өрөөнүүдийн хана, тааз, шалыг засаж, хаалгыг сольсон байна. Мөн уулзалтын өрөө, хурлын танхим, номын сан, прокурор ажилтны цайны өрөө зэргийг шинээр гаргаж, тохижуулжээ.
Одоо тус прокурорын газарт прокурор 15, прокурорын туслах болон захиргаа үйлчилгээний ажилтан 16 ажиллаж , Улаанбаатар төмөр зам дахь Цагдаагийн хэлтэс, Замын цагдаагийн газар, Иргэний агаарын тээврийн Цагдаагийн хэлтсийн хэрэг бүртгэх, мөрдөн байцаах болон захиргааны зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд дагнан хяналт тавин, ажиллаж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ