Зэвсэгт хүчний аварга шалгаруулах тэмцээн болно
2018-01-13

 

Зэвсэгт хүчний 2018 оны аварга шалгаруулах уралдаан тэмцээний нээлт энэ сарын 18-нд Хужирбулан дахь сургалтын төвд болно. Мөн энэ үеэр Агаарын цэргийн командлалын нэрэмжит Зэвсэгт хүчний аварга шалгаруулах Цэрэгжлийн спортын өвлийн 2 төрөлт болон Цэрэг, спорт, цогцолборын өвлийн олон төрөлтийн тэмцээн болно. Тэмцээн энэ сарын 18-24-ний өдрүүдэд Хужирбулан дахь сургалтын төвд зохион байгуулагдана. 

 

Зэвсэгт хүчний аварга шалгаруулах Өвлийн тэмцээнд 36 анги байгууллага оролцохоор мэдэгдсэнээс 31 ангийн 440 гаруй баг тамирчид Хужирбулан дахь сургалтын төвд байрлан бэлтгэлээ базааж байна.

Shuud.mn
Сонин хачин