Д.Трампын сэтгэц ЭРҮҮЛ
2018-01-15

Трамп эрүүл мэндийн үзлэг хийлгэсэн талаар “www.telegraph.co.uk” сайт мэдээллээ.

 

 

Дональд Трамп нэгдсэн улсын Ерөнхийлөгчийн хувиар анх удаагаа эрүүл мэндийн үзлэг хийлгэсэн байна.

 

Ерөнхийлөгчийн эмч Ронни Жексон уг эрүүл мэндийн үзлэгийг ахалсан бөгөөд тэрбээр Трампын биеийг ойролцоогоор гурван цаг үзэж, нарийн оношлогоо хийжээ. Эмч “Ерөнхийлөгчийн эрүүл мэнд онц сайн байна” хэмээн хэлээд ирэх мягмар гаригт үзлэгийн дэлгэрэнгүй мэдээллийг нийтийн хүртээл болгохоо зарлав.

 

Трамп хэдий 71 настай ч түүний биеийн эрүүл мэнд 25-30 настай эрчүүдийнх шиг эрүүл чийрэг гэнэ. Харин олон нийт Трампын биеийн эрүүл мэндээс илүүтэй сэтгэцийн эрүүл мэндийнх нь талаар мэдэхийг хүсч байна.

 

Трампын сүүлийн үед гаргаж буй шийдвэр, амнаас нь гарч буй үг, өгүүлбэр болон биеэ авч буй байдал зэрэг нь түүний сэтгэцэнд ямар нэгэн асуудал байгаа гэх хардлага төрүүлж буй юм.

 

Харин Трампын биеийг үзсэн эмч Ронни “Ерөнхийлөгчийн сэтгэцэнд ямар ч асуудал байхгүй” хэмээн мэдэгджээ.

 

Уг үзлэгээс нэг өдрийн өмнө Америкийн эрүүл мэндийн салбарт ажилладаг 100 гаруй эмч нар Трампын сэтгэцийн эрүүл мэндийн байдлыг нь нэг бүрчлэн шалгахыг Ронни эмчээс хүсч, захиа хүртэл явуулсан байна.

 

Уг захианд эмч нар “Трампын сэтгэцийн эрүүл мэндийг үзлэгийг хийх, ялангуяа неврологийн үзлэг болон ой ухааны сэтгэх чадварыг тогтоох стандарт тестийг зайлшгүй хийн, мэдээллийг хүлээн авч, боловсруулах чадамжийн түвшинг нь тодорхойлох шаардлагатай” гэж бичжээ.

 

66-аас дээш насны хүмүүс ойр ойрхон сэтгэцийн эрүүл мэндээ шалгуулах ёстой байдаг бөгөөд Трамп эсрэгээрээ сүүлийн хэдэн жил сэтгэцийн эрүүл мэндээ огт шалгуулаагүй гэнэ.

 

Трамп Ерөнхийлөгч болсноосоо хойш зөвлөхүүдийн үгийг тоохгүйгээр бие дааж, шийдвэр гаргадаг болжээ. Тэрбээр мөн өөрийн өмнө нь ярьсан зүйлээ мартаж, хэн нэгнийг гутаан доромжилсон, санаатай өдөөн турхирсан мэдэгдэл хийх зэргээр ард түмэн болон улс орноо байнга заналхийлэлд өртүүлэх болсон.

 

“Хэзээ ч сэтгэцийн хувьд эрүүл хүний амнаас ийм зүйлс гарахгүй” хэмээн “CNN” агентлаг мэдээлэв.  Трамп өнгөрсөн долоо хоногт Хайти, Сальвадор болон Африк тивийн бүх орныг “Бохир заваан” хэмээн хэлсэн билээ.

 

“Ямар ч баян тансаг улсын тэргүүн байлаа бүхэл бүтэн тусгаар тогтносон улсыг амандаа орсон бүдүүлэг үгээр доромжлох эрх байхгүй” хэмээн орон нутгийн хэвлэлийнхэн бичиж, “эрхэм Ерөнхийлөгчөө АНУ-ын нэр хүндийг олон улсад унагааж байна” хэмээн буруутгажээ. Мөн Трамп өнгөрсөн онд “Хойд Солонгосын газрын хөрснөөс арчих болно”, тус улсын залуу удирдагч Ким Чен Уныг “пуужинтай эр”, “тарган жаал” зэргээр гутаан доромжилсон юм.

 

Ким Чен Ун шинэ оны мэндчилгээ дэвшүүлж байхдаа АНУ-ын газар нутагт хүрэх чадалтай пуужингийн товчлуур миний ширээн дээр бий хэмээсэн. Харин уг мэдэгдлийн хариуд Трамп твиттерээрээ “Миний товчлуур чинийхээс том” хэмээн жиргэсэн билээ.

 

Олон нийт үнэхээр Цагаан ордны Ерөнхийлөгчийн ширээн дээр цөмийн зэвсгийн товчлуур байдаг юм уу хэмээн сонирхох болсон.

 

Трампын ширээн дээр товчлуур байдаг. Гэхдээ уг товчлуур цөмийн зэвсгийнх бус ам нь цангасан үедээ ус, ундаа автоматаар гаргаж ирдэг товчлуур бий хэмээн ойрын эх сурвалж ярьжээ.

 

Энэ мэтээр Трампын гаргаж буй үйлдлүүд түүний сэтгэцийн эрүүл мэндэд эргэлзэх сэтгэлийг олон нийтэд төрүүлэх болсон.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Sum ch bii shuu
2018-01-16
МОНГОЛ СЭТГЭЛЗҮЙЧ:
ТРАМП ЯАГААД Ч ЭРҮҮЛ БИШ. МАХЧИЛЖ ОРЧУУЛБАЛ СЭТГЭЦИЙН ДАЛД ГЭХ ҮҮ ДЭД ЭМГЭГТЭЙ. МОНГОЛ ҮГЭЭР БОЛ МАШ ОЙВОРГОН, ЯГ ӨӨРТ НЬ ТУЛААД ИРЭХ ЮМ БОЛ ХАЧИН АЙМТГАЙ, ТЭРИЙГЭЭ ДАРАХЫН ТУЛД МАШ ОЛОН ХАМГААЛАГЧТАЙ, НЭГ ТЭНЭГТВЭЛ ТЭР ЧИГТЭЭ ЯМАР Ч ТАЙЛБАР, ХОРИГГҮЙ ТЭНЭГТДЭГ ТИЙМ Л ТЭНЭГ ГАР ДАА. ХЭЛСЭН ҮГ, ҮЙЛДЭЛ, БОДОЛ, САНАА, БАС САНААРХАЛ НЬ ХООРОНДОО ОГТ ЗОХИЦОЛДДОГГҮЙ. ХҮҮХЭД ШИГ Л ДАЙН, ТУЛААНЫ ТӨСӨӨЛДӨГ ГАР ШҮҮ ДЭЭ.
2018-01-15
Зочин:
худлаа шааж байна харваас шизотой байхад
2018-01-15
зочин:
МӨН Ч СОНИН ЮМ ДАА. ӨӨРӨӨ ӨӨРИЙГӨӨ ЭРҮҮЛ ГЭЭД БАЙДАГ.
2018-01-15
anu:
zunug nobsh vxeech
2018-01-15