Эв нэгдлийг эрхэмлээрэй, Ерөнхийлөгч өө
2018-01-15

Гэрэл зургийг MPA.mn

 

Монгол Улсын Ерөнхийлөгч  Х.Баттулга иргэдтэй хийх уулзалтаа улсын нийслэл Улаанбаатараас эхэллээ. Тэрбээр өчигдөр Чингэлтэй дүүргийн иргэдийн төлөөлөлтэй уулзалт хийж,  нийслэлийн агаарын бохирдлоос эхлээд нийгэм, эдийн засгийн  өнөөгийн байдал, ядуурал, ажилгүйдлээс гарах гарц, шийдлийн талаар ярилцлаа.

 

Ингэхдээ эрх баригч хүчний үйл ажиллагааг шүүмжилж, “Ерөнхийлөгч дээр ард түмэн та нар нэмэгдэж байж энэ Засгийн газар, УИХ-ыг хөдөлгөнө” олон нийтийг өөртөө татах тактик барив.

 

Эрх баригч хүчин МАН-ын  үйл ажиллагаа шүүмжлэл дагуулж байгаа нь үнэн. “Бид зүтгэнэ, хамтдаа хөгжинө” гэж 2016 оны сонгуулиар уриалан орсон МАН-д сонгогчид үнэмлэхүй олонхийн суудал өгч, төр, засгийг дангаар барих эрхийг  олгосон.  Гэвч өнөөдрийн байдлаар эдийн засаг хүндрэлтэй, иргэдийн амьжиргаа дээшлээгүйгээс гадна долоон төрлийн татвар нэмж, 55 тэрбум төгрөгийг нэг удаагийн урамшуулал нэрээр тараасныг олон нийт Ерөнхийлөгчтэй санал нэг шүүмжилж байгаа.

 

Нөгөөтэйгүүр улсын данс улайж,  валютын нөөц шавхагдан, олон улсад ядуурлаа зарлах хэмжээнд хүрсэн эдийн засагтай орныг хүлээн авч, төсөв, санхүүгийн зардлыг цэгцэлж, ОУВС-гийн Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрт хамрагдан, өнгөрсөн онд 3.8 хувийн эдийн засгийн өсөлтөд хүргэсэн эрх баригчдын хүчин зүтгэлийг үнэлэхүй орхигдуулж болохгүй.

 

Цагаан сараас өмнө утааг бууруул гэж Ерөнхийлөгч сөрөг хүчинтэй нийлэн эрх баригчдаас шаардсан.Хэрвээ Сар шинээс өмнө утааг шийдэхгүй бол УИХ-ыг тараах асуудал хөндөгдөнө гэж Ерөнхийлөгч чуулганы хуралдаанд үг унагасан бол өнөөдөр УИХ дахь АН-ын бүлэг хоёрдугаар сарын нэгний хугацаанд хариу мэдэгдэх хугацаатай шаардлагыг эрх баригчдад хүргүүлээд байгаа.

 

Өнөөдөр утаа гамшгийн хэмжээнд хүрч, өдөрт нэг хүүхэд агаарын бохирдлын улмаас нас барж байна гэсэн  албан бус мэдээлэл байдаг. Гэхдээ энэ утаа өнгөрсөн хоёр жилд “нүүрлэсэн” асуудал биш.  10 гаруй жилийн өмнөөс Улаанбаатарын утааг бууруулахаар төр, засгаасаа эхлээд яам, агентлаг, нийслэлийнхэн  олон төсөл, хөтөлбөр хэрэгжүүлсэн, хэрэгжүүлж ч байгаа. Агаарыг хамгийн ихээр бохирдуулдаг  гэж чичлүүлээд байгаа гэр хорооллын иргэд  нийслэлээс  шахсан  “утаагүй зуух”-ыг  өндөр үнээр худалдан авсан. Тэглээ гээд нийслэлийн утаа багасаагүй. Харин ч “утаагүй зуух” айл өрхөд илч дулаан бус гэрийн жаврыг нэмсэн.

 

Харин Улаанбаатарын агаарын бохирдлыг бууруулахад гэр хорооллыг  орон сууцжуулах нь хамгийн зөв шийдэл гэж Ерөнхийлөгч болоод УИХ-ын дарга нар санал нэгтэй байна лээ.  Тэр дундаа “Өнөөдөр 80 мянган айлын орон сууцны төсөл хэрэгжиж байна. Эдгээрийн ядаж тал хувьд эмч, багш, цагдаа, онцгой байдлын ажилчдыг цалингаар нь барьцаалаад орон сууцанд оруулах боломжтой. Хүүгүйгээр зээлэнд оруулчих юм бол ядаж 40 мянган яндан багасна. Нөхөр нь цагдаа, гэр бүлийн хүн нь эмч байхад л зээлээ төлөөд байж чадна шүү дээ. Иймэрхүү тооцоо, судалгааг нь хийсэн олон шийдэл бэлэн байгаа” гэсэн Ерөнхийлөгчийн саналыг эрх баригчид хүлээн авч, хэрэгжүүлмээр.

 

Ер нь “МАН-ын үнэмлэхүй олонхи 65-ын бүлгийн ханыг нэвтэлж чадахгүй байна” гэсэн Төрийн тэргүүний үг гашуун боловч үнэн.  Ерөнхийлөгч Х.Баттулга бүрэн эрхээ хэрэгжүүлснээс хойш У.Хүрэлсүхийн танхимын бүрэлдэхүүнд хэсэгчлэн, 2017 оны төсвийн тодотголд хэсэгчлэн, мөн 2018 оны улсын төсвийн зарлагын хэсэгт хориг тавьсан ч УИХ хүлээж аваагүй буцаасан. Ерөнхийлөгчийн гурван удаагийг байтугай хоригийг  буцаах эсэх эрх нь өнөөдрийн үнэмлэхүй олонхид хадгалагдана. Манай улс парламентат засаглалтай. Гэхдээ УИХ-ын гишүүд  ард түмний төлөөлөл, төрийн элч бол Ерөнхийлөгчийн хувьд бүх ард түмнээс сонгогддог. Тиймээс  зөвхөн Ерөнхийлөгчид  л “Миний ард түмэн” гэж хэлэх эрх хадгалагддаг.

 

Аль ч үеийн эрх баригчид олон нийтийн шүүмжлэлтэй тулгардаг. Цаашлаад Ерөнхийлөгч нар ч шүүмжилсээр ирсэн. Төр, засгийн үйл ажиллагааг шүүмжлэх, санал хүргүүлэх, хориг тавих нь Төрийн тэргүүний бүрэн эрхийн хүрээний асуудал. Харин эрх баригчид хийгээд олон нийтийг талцуулж, тэдний дунд “хэрүүлийн алим” шидэж болохгүй. Учир нь “Монгол Улсын Ерөнхийлөгч бол төрийн тэргүүн, Монголын ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч” гэж заасан байдаг. УИХ, Засгийн газрын гишүүд ч ард түмний нэг хэсэг.

 

Тиймээс “Эв нэгдлийг эрхэмлэсэн үндэсний эрх ашгаа дээдэлсэн Ерөнхийлөгч байна” гэсэн тангарагийн үгээ өдөр бүр санаж яваарай, Ерөнхийлөгч өө. 

Н.Энхлэн

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
УИХ-ыг тараах, Засгийн газрыг унагахыг уриалж байгаа нь Үндсэн хуульд заасан эв нэгдлийг илэрхийлэгч гэдгээ зөрчиж байгаа хэрэг юм.
2018-01-23
Зочин:
БАТЫЙ batengineer Төмөр замын хулгайн хэргийг нэг тийшээ шийдэгдтэл тэнд юу ч хийх хэрэггүй. А.Гансүх нар гэрээт компаниудын нүүлгэн шилжүүлэлтийн зардлын 14 сая -г хуссан нь тогтоогдсон л гээ биз дээ. Энийгээ нэг тийш нь эхлээд шийдэхгүй бол хулгай худал их бужигнаанд замхарна шүү
2018-01-16
МАН гар:
Эв нэгдэлтэй байна гээд обшорчдтой эвлэрэх үү. Эв нэгдэлтэй гээд утаагаар бизнес хийгчидтэй эвлэрэх үү. Эв нэгдэлтэй гээд төсвийг буруу зарагсадтай эвлэрэх үү. Эв нэгдэлтэй гээд улсыг дампууруулагсадтай эвлэрэх үү. Эв нэгдэлтэй гээд МАНАНтай эвлэрэх үү. Эвлэрэхгүй гээд ерөнхийлөгч болсон амлалтаасаа ухрах уу. Үгүй монгол ялнааааааааа.
2018-01-15
Зочин:
Ерөнхийлөгчөө ард түмнээ сайн талцуулаад бай хавар амжилтанд хүрч магадгүй шүү.
2018-01-15
varane:
Эв нэгдэлтэй байна гээд луварчин хулгайчидийг хамгаалаад суух уу. Ерөнхийлөгч нь хулгайч юм чинь аргагүй эвлэлдэн нэгтхээс өөр гарц алгадаа.
2018-01-15
Зочин:
байрны асуудал дээр анхааралтай хандах хэрэгтэй. Чанаргүй баригдсан байр бол хэцүү. утааны асуудал энэ жилийн асуудал биш. Одоо утаагаар шоу хиймээргүй байна.Асуудалд нухацтай хандаж, олууллаа хэлцэн гарах гарцаа олж хэрэгжүүлэх хэрэгтэй. Ерөнхийлөгчөө та аливаа асуудалд тулхтай хандаж баймаар байна. Шоу хийхээ боль.
2018-01-15
Зочин:
Battulga iin bagiinhan Hero Baatar, Munhbaysgalan, Tsenher ust Tseten, Uyanga, Baasan avgai, aluurchin Hon hereediin Enhbat, Javhlan... taarsan taar shuudainuud bgaa biz!!!
2018-01-15
40-50,000 XAH:
YARMAGIIN HASHAANI BANKAR!!!
2018-01-15
Зочин:
ENKHLEN CHI YU KHUTSAAD BAYNAA ? ULS OROND TULGARAAD BAYGAA BODIT ASUUDLYG L KHUNDSUN BAYNA EW NEGDEL GEED DUUGUY BAYGAAD EWLEREED BAYKH UU?
2018-01-15
иргэн:
Ерөнхийлөгчөө ард түмэн чинь мөнгөгүй ядуу байна. Эрдэнэт үйлдвэр, Монросцветметийн 49 хувийг ард түмэндэн хувьцаагаар өгөөчээ.Энэ ажлыг л хийхэд таны үүрэг нэгдүгээрт болоод байна.Мөнгөгүйн зовлонгоор цахилгаан халаагуур хэрэглэж чадахгүй байна.Улсын маань ганц том үйлдвэрийг хэдхэн хүн луйвраар авчихаад бидний хувийн өмч гээд солиотой юм яриад шахаа махаа хийдэг бид нар гоё болгож байна гээд л яриад байх юм.Ард түмнийг тэжээдэг ганц үйлдвэрийг хэдхэн хүн авчихаад юу болоод байнаа.Ард түмнийг чинь дэндүү доромжилж байхад та утаа энэ тэр гэсэн 2 дахь асуудал яриад яваад байна.Эхний ээлжинд иргэдээ бага ч болов мөнгөтөө болговол утаа багасхад нөлөөлнө шүү дээ
2018-01-15
bolidoo:
Buruug zasaj arilgah garts gargalagiig olj ogoh estoi eronhiilogch ni shuumjleed suuj baij taarahgui bizdee.Ulsiig udirdah,boh barildah 2 yalgaatai shuu Battulgaa.Tiim ih shudraga yum bol zovloh Altanhuyagiin eronhii said baihdaa tsever agaar sangaas uren taran hiisen asuudliig shalga geed yaagaad hel chadahgui baina.Mon ooriinhoo hiisen nugliig ch uneneer ni helj yarih heregtei.
2018-01-15
bolidoo:
Buruug zasaj arilgah garts gargalagiig olj ogoh estoi eronhiilogch ni shuumjleed suuj baij taarahgui bizdee.Ulsiig udirdah,boh barildah 2 yalgaatai shuu Battulgaa.Tiim ih shudraga yum bol zovloh Altanhuyagiin eronhii said baihdaa tsever agaar sangaas uren taran hiisen asuudliig shalga geed yaagaad hel chadahgui baina.Mon ooriinhoo hiisen nugliig ch uneneer ni helj yarih heregtei.
2018-01-15
Zochin:
Ard tumenteigee ev nairamdaltai bai.Obshorchid,60-n terbum,gadniihantai huivaldaj gazar nutgii mini tonood deeremdeed baigaa novshnuudtai arslan bar shig bai.ATG-n dargiig hurdan soli naadah chini uneheer ajil hiij chadahgui huivadagch baina shuudee.Neg ch Hulgaich Akuluudiig barisangui umguuluud yavah ym.shuuh zasaglalaa shinechil.....
2018-01-15
зочин:
Энэ ёстой нэг хутган үймүүлэгчийг сонгожээ,, Уул нь боловсролтой, тулхтай хүнийг сонгосон бол энэ хүнд үед эв нэгдлийг эрхэмлэж эдийн засагаа сэргээхэд хамтран ажиллах хэрэгтэй байна даа
2018-01-15
Зочин:
Yostoi neg teneg garyg songosondoo, bid nar ch...
2018-01-15
zochin:
ene hun ih hagalan butargah bodlogo barimtlah yumaa. ooriig ni hen ch gaduurhaagui baihad ooroo buh TV-d ochij yariltslaga ogood minii helseniig hiihgui baina geed yavaad baih yum. deerees ni yum l bol taraanaa halna solino gej baih yum. ternii orond ard tumendee urialga gargaad arai l oor arga zamaar ajillamaar bainaa. ulsiin eronhiilogch shuu dee. AN-iinh bish.
2018-01-15
zocnin:
ulsiin ih hurald mongoor garcn hymyysiin tahi ugaasan setgelgyi hymyys olon bgaa shyy tedniig tatax heregtei urid ni awilgal huuli bus lizenz gazriin asuudald orooltsoldoj mordon shalgaggdaj bsan etgeedyyd urid omnox hynii ner tor barisd ih hurald suucnih yumaa tedniig butsaan tatax heregtei
2018-01-15
Зочин:
Туухий нуурсээ л халчих
2018-01-15
зочин:
Одоо утаа мутаахан яриад нэмэргүй. и баримтын ачаар хүн болгоноос НӨАТ авснаар эдийн засаг жаахан дээшилсэн гэх боловч 3 сая хүний 1 сая нь нэн ядуу гэхээр ой гутаж байна. 60 тэрбумын хэрэг, оффшоор, Эрдэнэт гэх зэрэг асуудлууд эзэнгүй болов. УУл уурхайгаа ухаад байх боловч Монгол улсад наалдах юм байна уу. Эрс өөрчлөлт хийхгүй бол энэ улс хэцүүдлээ
2018-01-15
Зочин:
Эв нэгдэл гэсээр Эрдэнэтийг хувааж идэж байгаа еренхийлегч шиг болсоноос шударга байсан дээр дээ
2018-01-15
Өвгөн:
“Эв нэгдлийг эрхэмлэсэн үндэсний эрх ашгаа дээдэлсэн Ерөнхийлөгч байна” үүнийг улан доороо гишгэх дэгээ, тойрон хүрээлэгчдийг нь хар даа, ерөнхий командлагчид тулсан асуудал одоо үед мөн их байгаа даг аа, барилдах л гээд байх шиг ...
2018-01-15
зочин:
МАН УИХ Засгийн газрын Иргэдийнхээ Эсрэг явуулж Харгис хэрцгий бодлогыг Үнэнээр нь хэлж ярьсан ш дээ ингэж хэлж ярисаныхаа төлөө Яагаад Ерөнхийлөгч Буруутан болов Ард иргэдээсээ Сонгогдсон Ерөнхийлөгч маань тэгээд Дуугүй л хараад суух байсан юм гэж үү
2018-01-15
bolidoo:
Buruug zasaj arilgah garts gargalagiig olj ogoh estoi eronhiilogch ni shuumjleed suuj baij taarahgui bizdee.Ulsiig udirdah,boh barildah 2 yalgaatai shuu Battulgaa.Tiim ih shudraga yum bol zovloh Altanhuyagiin eronhii said baihdaa tsever agaar sangaas uren taran hiisen asuudliig shalga geed yaagaad hel chadahgui baina.Mon ooriinhoo hiisen nugliig ch uneneer ni helj yarih heregtei.
bolidoo:
Buruug zasaj arilgah garts gargalagiig olj ogoh estoi eronhiilogch ni shuumjleed suuj baij taarahgui bizdee.Ulsiig udirdah,boh barildah 2 yalgaatai shuu Battulgaa.Tiim ih shudraga yum bol zovloh Altanhuyagiin eronhii said baihdaa tsever agaar sangaas uren taran hiisen asuudliig shalga geed yaagaad hel chadahgui baina.Mon ooriinhoo hiisen nugliig ch uneneer ni helj yarih heregtei.
Иргэн:
Эдийн засгийн өсөлт 17 хувьд хүрч байсан , 2017 онд 3,8 хувьд хүргэлээ гэсэн хоосон тоогоор олон түмнийг тайтгаруулах оролдлого газар авлаа. Үнэхээр эдийн засаг өсөөд байгаа юм бол үр дүн нь яагаад ард түмний амьдрал улам доройтсоноор эсэргээр тусаад байгаа юм бэ
2018-01-15
зочин:
Баттулгаа чи энэ засгийг ажил хийсэнгүй гэж их шүүмжилж байх шиг бас ард олноор түрий барьж унагах зорилго агуулж байх шиг.Өөрийн толгой дээрхи эврийг харахгүй өрөөлийн толгой дээр байгаа өлөн өвсийгшүүмжлэх яам вэ.Чи өнгөрсөн 7-р сарв ажил авчихаад монголд хүн харахаар юу хийчих вэ.Үүнийгээ өөрөө сайн тунгаагаач.Уншигч миний мэдэхээр ажил авангуут гадаад оронд суугаа хоёр элчин сайдыг эргүүлэн татах нэг мундаг үүрэг өгсөн тэр нь одоо хүртэл хэрэгжээгүй л байна.Дараа нь оффшор дансанд байгаа гэх мөнгийг 49 хоногт багтаан монголд оруулж ирэхгүй бол шоронд хатааж шонд дүүжилнэ гэсэн.Чухам хэн гэгч хэдэн сая ам долларыг гадагш гаргасаныг та өөрөө ч мэдэхгүй бас л таг.8-р сард Владивосток хотод явж ирээд нүүрс тээвэрлэх маш сайн гарц оллоо.1000 км зам туулах байсныг 3000 км болгосон нь маш чухал амжилт гээд л хөөрцөглөсөн үр дүн нь юу болсон билээ бас л нойл.Би гадаад оронд нэг их явахгүй зардал хэмнэнэ гээд л мэдэгсэн.Угтаа бол та гадаад оронд очоод юу хийж юу хэлэхээ мэдэхгүй шүүдээ.Та
2018-01-15
Зочин:
Эдийн засаг өсөлттэй гарсан нь И баримт нэрээр арай ядан тогтнох гэж байгаа олон жижиг аж ахуйн нэгжүүдийн орлогыг хурааж, халаасыг хоосолсноор төсөв хэдэн их наядаар давуулан бүрдсэний ач шүү дээ. Үүний хүчинд эрх баригчид дураараа дургих мөнгөөр тасрахгүй байгаа нь МАН сайндаа хийсэн ажил биш шүү. Амьдрал сайжирсныг өрхийн орлого хэр нэмэгдсэнээр шалгуур хийх болохоос олон төрлийн татвараар дарж, халаасыг нь хоосолчихоод эдийн засаг өссөн мэтээр ярьж болохгүй. НӨАТ татварыг шатлалтай авахгүй бол жижиг ах ахуйн нэгжүүд хаалгаа барьж байна.
2018-01-15
Эрка:
Хялбар тооцоо хийе. Улаанбаатар 1 сая хүнтэй гэж тооцьё. Хүн амын өсөлт жилд 5 хувь гэвэл 10 жилд хотын хүн ам 500 мянгаар нэмэгдэнэ. 10 жил гэдэг 2 сонгуулийн хугацаа. Жилд хичнээн орон сууц баривал утаанаас салах вэ? Ойрын 10-20 жил утаанаас салах өчүүхэн ч найдлага харагдахгүй байна.
2018-01-15
Зочин:
Туухий нуурсээ л халчих