Д.Загджав: Шатахуун импортлогч компаниуд үнээ нэмсэн асуудал байхгүй
2018-01-15

 

Шатахуун түгээх зарим станц шатахууны үнээ нэмж, хязгаарлалт хийгээд байгаа. Үүнд Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд Д.Загджав тайлбар өглөө.

 

Тэрбээр “Шатахууны үнийг тогтворжуулах төр, иргэний нийгмийн зөвлөл бий. Зөвлөлийн энэ сарын 9-ний хурлаар шатахууны хангамж, нийлүүлэлттэй холбоотой асуудлыг хэлэлцсэн. Дэлхийн зах зээлд шатахууны үнэ өссөн. Цаашид ч өсөх хандлагатай байгаа. Гэхдээ бид шатахууны үнийн өсөлтөөс хамгаалах арга хэмжээ авч байгаа. Мөн ОУВС-гийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-т хамрагдан онцгой албан татварын нэмэгдэх хугацааг хойшлуулж арваннэгдүгээр сар болгосон. Шатахуун импортлогч коампаниуд үнээ нэмсэн асуудал байхгүй. Шатахууны үнийн нэмэгдлийг төр, иргэний нийгмийн байгууллага ярилцаж байгаад шийдвэрлэдэг. Мөн шатахууны татварыг нэмж багаа биш, сэргээж байгаа. Бидэнд шатахууны нэг сарын нөөц бий. Шатахууны үнэтэй холбоотой мэдээллийг зөвлөлийн шалгалт дууссаны дараа тодорхой ярина. Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар ажиллаж, зөрчил гарвал хуулийн дагуу арга хэмжээ авах болно” гэв.   

 

М.Дөлгөөн

Shuud.mn
Сонин хачин
Энэ дурак ажилаасаа халагдаад дэд сайд болсон юум уу энэ ман мафд боловсон хүчиний нөөц гэж байхгүй нөгөө хүзүүгүй хулгайчийн хэлж байсанаар хулгайчийн нөөцтөй тэднийгээ сэлгүүлж ажиллуулдаг болж дээ
2023-01-06
зочин:
Тэс бүр өгөхөө болисон, дээр манайх ажиллахгүй нэрийдлээр ажиллахгүй байгаа олон ШТС байна. Гадагш гарч ШТС-дын боссууд ямар үйлдэл хийж байгааг хараач.
2018-01-15
Зочин:
Хуц гөлөг минь Цогтцэцийд өнгөрсөн оны сүүлээр 100-120 төгрөгөөр нэмэшдчихсэн. Ажлаа хий новшоо
2018-01-15
зочин:
Питровусын Оюунгэрлийн шатхуун түгээгээр НАНО 92 шатхууныг 1890төг болгон нэмэгдүүлж,95 маркын шатхуунаас өөр бинзен байхгүй байна.Энэ аж ахуйн нэгж хамгийн түрүүнд зөрчлийг удирдаж олон клонкуудын уруу татан үнэ хөөрөгдөх тал дээр мэргэшсэн гарууд.
2018-01-15