“Формула-1”-ийн нисгэгч таалал төгслөө
2018-01-15

 

Формула-1 төдийгүй мото спортын түүхэн дэх шилдэг нисгэгчдийн нэг, Америкын Нэгдсэн Улсын домогт тамирчин Дэн Гарней 86 насандаа таалал төгсчээ. Тэрбээр замналынхаа оргил үедээ Цомын Цуврал тэмцээн болон Формула 1 уралдаанд түрүүлж байсан юм. ИндиКар цуврал болон Формула-1, Цомын Цуврал  зэрэг томоохон тэмцээнүүдэд бүгдэд нь түрүүлсэн АНУ-ын анхны нисгэгч нь Гарней байсан аж. Тэрээр 1963 онд НАСКАР уралдаанд анхлан түрүүлж байжээ. Цомын цувралын бүх гараанд бүгдэд нь оролцож байгаагүй боловч 1963-1980 оны хооронд 16 удаа уралдахдаа 5 удаа түрүүлж, 10 удаа эхний арван байранд орж байсан байна.

 

Харин 1964 онд Формула нэгт өөрийгөө сорьсноос хоёр ч гараанд түрүүлсэн юм. Харин 1967 онд   хамгийн сүүлд Формула нэгийн гараанд түрүүлж байсан байна.

 

Марио Андретти л түүнээс олон удаа Формула-1 уралдаанд түрүүлж байсан байна. Харин Формула-1, Цомын цуврал болон ИндиКар уралдаанд бүгдэд нь ямар нэгэн байдлаар түрүүлж үзсэн хоёрхон тамирчин байдаг. Эдгээр тамирчид бол Хуан Пабло Монтойя болон Андретти нар юм.

 

Гарней нь ИндиКар уралдаанд 7 удаа түрүүлсэн бөгөөд эдгээр түрүүгээ 1967-1970 оны хооронд авсан байдаг. Харин Индианаполис 500 уралдаанд 1962-1970 оны хооронд тасралтгүй уралдсан боловч түрүүлж чадаагүй билээ. Тэрбээр хамгийн сүүлийн гурван уралдаандаа хоёр удаа хоёрдугаар байр, нэг удаа гуравдугаар байр гэсэн амжилттай өндөрлүүлж байсан юм.

 

Б.Энх-Амгалан

Shuud.mn
Сонин хачин