Шинжлэх ухаан, эрдэм шинжилгээний өдөрлөг боллоо
2018-01-15

 

Шинжлэх ухааны академийн Одон орон, геофизикийн хүрээлэн (ООГХ) болон Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв (НЭМҮТ) хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх, харилцан туршлага солилцох үүднээс “Шинжлэх ухаан эрдэм шинжилгээ, урлаг, спортын өдөрлөг” зохион байгууллаа.

 

Мөн Одон орон, геофизикийн хүрээлэнгийн 40 орчим эрдэм шинжилгээний ажилтан НЭМҮТ-ийн үйл ажиллагаатай танилцаж, залуу судлаач төвийн ЭША Б.Түвшинбаяр “Хүн амын хоол тэжээлийн байдал үндэсний 5 дугаар судалгаа”, ЭША Г.Цолмонбаяр Залуучуудын амьдралын хэв маяг нь халдварт бус өвчний шалтгаан болох нь, ЭШДэА Х.Бямбасүрэн Монгол улсын үндэсний шигшээ багийн зарим тамирчдын эрүүл мэндийн зан үйл, бие бялдрын хөгжилт, бэлтгэлжилтийг харьцуулсан дүн зэрэг сэдвээр тус тус илтгэл тавилаа.

 

 

М.Дөлгөөн

Shuud.mn
Сонин хачин