Амиа золиослогчид 35 хүний аминд хүрчээ
2018-01-16

Иракийн нийслэл Багдад хотноо амиа золиослогч этгээдүүд өчигдөр халдлага үйлдсэн талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ.

 

 

Уг халдлагын улмаас 35 хүн амиа алдаж 90 хүн шархадсан хэмээн албаныхан уламжлав.

 

Эхний амиа золиослогч Тайаран төв талбайд халдлага үйлджээ. Уг халдлагаас хэдхэн минутын дараа өөр амиа золиослогчид олон хүн үйлчлүүлж байсан дэлгүүрт, өмнөх талбайд амиа егүүтгэсэн талаар тус улсын Дотоод хэргийн яамнаас мэдээлж, иргэдийг сонор сэрэмжтэй байхыг анхааруулав.

 

Энэ амралтын өдөр мөн шийтийн шашинтнуудын Нажаф хотноо халдлага болж, таван хүн амиа алдсан билээ.

 

Халдлагын ард Исламын улс бүлэглэл бий хэмээн эрх баригчид мэдэгдээд байна. Ирак улс өнгөрсөн онд олон улсын дэмжлэгтэй тус бүлэглэлийг эх орноосоо хөөж чадсан билээ. “Гэхдээ өнөөг хүртэл тус бүлэглэлийн гар, хөл болон холбоотнууд Иракт бий” хэмээн Пентагон үзэж байна.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин