Африкийн орнуудыг “Бохир заваан” гэсэн Трампыг уучлалт гуйхыг шаардлаа

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн долоо хоногт Цагаан ордондоо албаны хүмүүсийн хамтаар Цагаачлалын асуудлаар ярилцаж байхдаа Африкийн бүх орнуудыг “Бохир заваан” хэмээн хэлсэн аж.
Энэ талаар уг уулзалтад оролцсон нэгэн төлөөлөгч “Wall Street Journal” сонинд мэдэгдснээр Трампын бүдүүлэг үйлдэл Цагаан ордноос гарч, дэлхийн сонорт хүрсэн юм.
Тэгвэл америкчууд амныхаа зоргоор улс гүрнийг доромжилсон Трампын эсрэг нэгдэж, Африкийн цагаачдад гараа сунгах кампанит ажил зохион байгуулж эхэлжээ.
Мөн НҮБ-ын хэвлэлийн төлөөлөгч Ерөнхийлөгч Трамп бүдүүлэг аашилсаныхаа төлөө олон улсаас тэр тусмаа африкчуудаас уучлалт гуйхыг шаардсан байна.
“Түүний үйлдэл олон улсын уур хилэнг хөдөлгөж байна. Тиймээс албан ёсоор буруу үйлдлийнхээ төлөө олон улсаас уучлалт гуйх хэрэгтэй” хэмээн хэвлэлийн төлөөлөгч мэдэгдлийнхээ үеэр онцолжээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ