Шатахууны үнийг буулгах шаардлага хүргүүллээ
2018-01-16

 

Монголын татвар төлөгчдийн ҮЭХ-ноос шатахууны үнийг бууруулах асуудлаар Засгийн газарт шаардлага хүргүүлэх талаар мэдээлэл хийлээ.

 

Тэд “Шатахуун импортлогч компаниуд татварын хөнгөлөлт эдэлж, татаас авч ирсэн мөртлөө шатахууны хиймэл хомстол үүсгэж, үнээ нэмсэн нь татвар төлөгч олонхын эрх ашгийг ноцтой зөрчиж байна. Мөн шатахууны үнийг дагаад  бусад бараа бүтээгдэхүүний үнэ өсдөг тул иргэдийн орлогод шууд нөлөөлж, иргэдэд эдийн засгийн хохирол учраад байна. Тиймээс Монголын татвар төлөгчдийн ҮЭХ-ноос Засгийн газарт гурван шаардлага хүргүүлж байна” гэлээ.

 

Монголын татвар төлөгчдийн ҮЭХ-ноос шатахууны үнийг бууруулах асуудлаар Засгийн газарт хүргүүлж буй шаардлагад дараах гурван шаардлага багтаж байна. Үүнд:

 

-Шатахууны үнийг өмнөх үнэд хүргэх

-Хууль бусаар хомстол бий болгож байгаа шатахуун импортлогч ах ахуйн нэгжүүдэд хариуцлага тооцох

-Шатахууны үнийг өсгөхгүй байхад анхаарч ажиллах зэрэг ажээ.  

 

М.Дөлгөөн 

 

Shuud.mn
Сонин хачин