АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өчигдөр БНХАУ-ын дарга Си Зинпин нар утсаар ярьсан талаар “www.cnbc.com” сайт мэдээллээ.
Удирдагчид олон улсын анхаарлыг зүй ёсоор татаж буй Солонгосын хойгийн нөхцөл байдлын талаар ярилцсан аж.
Си дарга Цагаан ордны тэргүүнд хандан “Ихээхэн хүчин чармайлт гаргаж авсан Солонгосын хойгийн амар тайван байдлыг АНУ үргэлжлүүлэх хэрэгтэй” гэж хэлжээ.
Өмнөд Солонгосын эрх баригчид Солонгосын хурцадмал байдлыг намжаахын тулд Хойд Солонгостой “дайсагнах бус эвтэй” байхыг зорьж байна. Сөүлийн хүчин чармайлтаар хоёр улсын төлөөлөгчид уулзаж, Пхеньян тамирчдаа Пёнчаны олимп руу илгээхээр тохиролцож буй билээ.
Хоёр Солонгосын дээрх найрсаг харилцаа АНУ-ын дургүйцлийг хүргэж буй юм. Учир нь НҮБ-д суугаа АНУ-ын элч төлөөлөгч “Сөүл, Пхеньяны харилцааг шархны наалттай” зүйрлэжээ.
Канадын Ванкувер хотноо өнөөдөр дэлхийн хүчирхэг эдийн засагтай 20 орны удирдлагууд Хойд Солонгост үзүүлэх дипломат болон эдийн засгийн хоригоо үргэлжлүүлэх асуудлаар хэлэлцэхээр болсон байна.
Б.Дэлгэрцэцэг
Уншиж байна |