Эдийн засгийн байнгын хороо хуралдана
2018-01-17

Өнөөдөр УИХ дахь Эдийн засгийн байнгын хороо хуралдана. Хуралдаан 09.30 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимд болно. Хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ. 

 

 

Хэлэлцэх асуудал:

 

  • Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2018.01.11-ний өдөр өргөн мэдүүлсэн, төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх/;

 

  • Үндэсний статистикийн хорооны зөвлөлийн бүрэлдэхүүнийг томилох тухай асуудал;

 

  • Монгол Улсын эрдэнэсийн сангийн үндсэн сангийн орлого, үндсэн болон гүйлгээний сангийн зарлагын 2018 оны төсвийг батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл.
Shuud.mn
Сонин хачин