Кардашиан тээгч эхийн тусламжтай охинтой боллоо
2018-01-17

Реппер Кейни Уэст, реалити шоуны од Ким Кардашиан нар энэ сарын 15-ны 12.47 цагт тээгч эхийн тусламжтай бяцхан охиноо өлгийдөн авсан талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ.

 

 

Энэ талаар хос өөр өөрсдийн инстаграм хуудсаара дамжуулан мэдэгдсэн байна.

 

Кардашиан “Тэр минь ирлээ. Бид үнэхээр жаргалтай байна” гэж бичжээ.

 

Тэрбээр мөн өөрийн цахим сайтдаа Тэр ирлээ” хэмээн бичсэн байна. Өнөөг хүртэл хос бяцхан охиндоо ямар нэр өгсөн нь нууц хэвээр байгаа юм.

 

Хос Норт, Сэйнт гэх хоёр хүүхэдтэй билээ.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин