Гүүр нурж, есөн хүн амиа алджээ
2018-01-17

Колумбын Чиражара нутагт баригдаж байсан гүүр нурсан талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ.

 

 

Уг ослын улмаас энэхүү гүүрийг барьж байсан есөн ажилтан амиа алдсан гэнэ. Мөн таван хүн бэртсэн бөгөөд тэднийг яаралтай орон нутгийн эмнэлэгт хүргэжээ.

 

Энэхүү гүүр нь 450 метрийн урттай бөгөөд Виллавинченчио хот, нийслэл Боготаг хүрэх, Кундинамарка болон Мета мужийг хилийн заагт баригдсан хурдны замын үргэлжиж бөгөөд томоохон бүтээн байгуулалтын нэг байжээ.

 

“Гүүр ямар шалтгааны улмаас нурсан тодорхойгүй байна. Бид мөрдлөгийн ажлыг эхлүүлээд байна” хэмээн Мета мужийн Гамшгаас сэргийлэх байгууллагын дарга Рэйналдо Ромеро ярьлаа.

 

Тээврийн сайд Герман Кардона “Үнэхээр харамсалтай. Амиа алдагсдын гэр бүлд эмгэнэл илэрхийлж байна” хэмээгээд “Ослын шалтгааныг судлах болно” гэж мэдэгдлээ.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин