НМХГ: Ботокс тарианаас болгоомжил
2018-1-17

 

НМХГ-аас Монгол Улсад бүртгэлгүй эм бэлдмэлийн зөрчлийн талаар мэдээлэл хийлээ. Тус газрын Эрүүл мэнд, боловсрол, соёлын хяналтын хэлтсээс хийсэн хяналт шалгалтаар эмийн зөрчил удаа дараа илэрсэн учраас иргэдэд сэрэмжлүүлэг хүргэж байгааг байцаагчид хэлж байна.

 

Иргэдийн ирүүлсэн гомдлын дагуу тус хэлтсээс энэ сард хяналт шалгалт хийсэн аж. Шалгалтаар хууль бусаар эм импортолж, үйлчилгээ үзүүлсэн зөрчил илэрчээ. Эмчилгээний гоо сайхны зориулалтаар хэрэглэдэг нейротоксин ботоксыг хууль бусаар хилээр оруулж ирж, иргэдэд үйлчилгээ үзүүлж байжээ. БНСУ-ын иргэн Монгол Улсын бүртгэлийн загвараас зөрүүтэй ботоксыг хууль бусаар оруулж ирээд, Баянгол дүүргийн гуравдугаар хороонд байрлах Бүрд барилгын гурван давхарт худалдаж байсныг мэргэжлийн хяналтынхан илрүүлсэн байна.

 

Мөн энэ ботоксыг Баянзүрх дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг “Нандин гоо” арьс гоо заслын эмнэлэг үйлчлүүлэгчдэд хэрэглэж байсан аж. 

 

Тиймээс иргэдэд эмчилгээний гоо сайхныг зориулалтын газар хийлгэж байхыг анхааруулж байна. Дурын гоо сайхны газар хийлгэсэн эмчилгээ халдвар авах, эрүүл мэнд гоо сайхнаараа хохирох эрсдэлтэйг мэргэжлийн хяналтын байгууллагаас анхаарууллаа.  

 

Б.Энэрэл

 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
byr muuxai bolgodog yum bnlee taria n garaxaaraa za tegeed taria l bol taria shvdee
2018-01-17