Мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжив
2018-01-17

Эдийн засгийн байнгын хороо хуралдлаа. Хуралдаанаар Банкны хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт тавьж, зарчмын зөрүүтэй саналаар санал хураалт явууллаа. 

 

Дараагаар нь Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг  шийдэв.  Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи уг хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжив. 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин