Хуурамч хаягаар залилан хийж байгааг анхаарна уу
2018-01-17

 

Зээл, виз гаргаж өгнө,  мөнгө шилжүүлнэ гэх заруудыг хуурамч фэйсбүүк хаягнаас зарын группуудээр тарааж байна. Гадаад улсын гэмт бүлэглэлүүд бусдын фэйсбүүк хаягт хууль бусаар нэвтэрч, тухайн хаягийг ашиглан залилан мэхлэх гэмт хэрэг үйлдэж байгааг Кибер гэмт хэрэгтэй тэмцэх албанаас анхааруулж байна.

 

Тиймээс иргэд та бүхэн дээрх утга бүхий зарууд хууртахгүй, ямар нэг байдлаар мөнгө шилжүүлж хохирохгүй байхыг зөвлөж байна. 

Shuud.mn
Сонин хачин