Эмэгтэй амиа золиослогчид 10 хүний аминд хүрчээ
2018-01-18

Нигерийн Майдури хотноо өчигдөр 17.05 цагийн орчимд амиа золиослогчид халдлага үйлдсэн талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ.

 

Майдури хотноо болсон цуврал халдлагыг эмэгтэй амиа золиослогчид үйлдсэн гэнэ.

 

 

Цуврал халдлагын улмаас 10 хүн амиа алджээ.

 

“Халдлагын улмаас 65 хүн шархадсан. Тэднийг яаралтай эмнэлэгт хүргэсэн” хэмээн Цагдаагийн газрын хэвлэлийн төлөөлөгч Абдулхадир Ибрахим мэдэгджээ.

 

Улаан Загалмай нийгэмлэг хохирогчдын гэр бүлд тусламж үзүүлэхээр болсон гэдгэ мэдэгдсэн байна.

 

Эрх баригчид дээрх халдлагын ард алан хядах “Боко Харам” бүлэглэл бий” гэв. Тус бүлэглэл өнгөрсөн оноос халдлага үйлдэхдээ эмэгтэйчүүд эсвэл бага насны хүүхдүүдийг ашиглах болжээ.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин