Барилга угсралтын тусгай зөвшөөрлийг цахимаар олгож эхэллээ
2018-01-18

 

Барилгын салбар тэр дундаа барилга угсралт, зураг төсөл боловсруулах, барилгын механизмын засвар үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийг өнөөдрөөс эхлэн цахим хэлбэрт шилжүүллээ. Энэ ажлын нээлт өнөөдөр БХБЯ-нд боллоо. БХБ-ын сайд Х.Баделхан арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ “Энэ ажил манай барилгын салбарт хийгдэж буй шинэчлэл. Цахим хэлбэрт шилжсэнээр төрийн үйлчилгээ хүртээмжтэй, шударга, нээлттэй болно. Тусгай зөвшөөрлийн хүсэлтийг өмнө нь цаасан хэлбэрээр авч, олон шат дамжлага дамждаг байсан. Харин одоо бүх зүйл цахимаар шударга хийгдэнэ” гэдгийг онцлов.

 

Тусгай зөвшөөрөл олгох тус цахим систем нь төрийн байгууллагуудын мэдээллийн сантай шууд холбогдсон аж. Тухайлбал, БСШУСЯ, ОӨУБЕГ, НДЕГ-ын мэдээллийн сантай холбогджээ.

 

Shuud.mn
Сонин хачин