ҮСХ-ны бүрэлдэхүүнийг шинэчлэн баталлаа
2018-01-18

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан боллоо.Хуралдаанаар Хуралдаанаар Эрүүл мэндийн тухай болон Эрүүл мэндийн даатгалын тухай хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэхийг дэмжив. Хуулийн төслийг хэрэгжүүлснээр дөрвөн төрлийн шинжилгээг өгч,  хорт хавдрыг эрт илрүүлэх  зорилготойг хууль санаачлагач гишүүн Д.Дамба-Очир онцолсон юм.  Дараагаар нь Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах тухай УИХ-ын тогтоолын төслийн үзэл баримтлалыг хэлэлцэхийг дэмжив.

 

Өнөөдөр үдээс өмнө хуралдаанаар Банкны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг баталсан. Өнгөрсөн хугацаанд 630 тэрбум төгрөгийн хохирлыг татвар төлөгчдийн мөнгөөр төлсөн байдаг. Гэхдээ энэ удаад банкин дахь мөнгөн хадгаламжийн эрсдлийг төр бус банкны эзэд хариуцахаар  тусгасан билээ. Тэгвэл үдээс хойшхи хуралдаанаар Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг шийдлээ.

 

Хэлэлцүүлгийн үеэр зээлийн хүү бууруулах, банкин дахь мөнгөн хадгаламжийн баталгаа мөн  сөхөгдөж байлаа. Гишүүд дээрх хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжсэн юм.

 

Дараагаар нь Үндэсний статистикийн хорооны бүрэлдэхүүнийг шинэчлэн тогтоох тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцлээ. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан асуулт тавьж, үг хэлэх гишүүн байсангүй. Тиймээс хуралдаанд оролцсон гишүүдийн 72.3 хувийн саналаар УИХ-ын тогтоолын төслийг дэмжлээ.  Үндэсний статистикийн хорооны бүрэлдэхүүнд Монгол банкны дэд Ерөнхийлөгч, ЗГХЭГ-ийн төлөөлөл, УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны ажлын албаны ахлах зөвлөх зэрэг бүрэлдэхүүнтэй багтаж байгаа юм.

 

Ийнхүү өнөөдрийн чуулганы хуралдаан өндөрлөлөө. 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин