Румын улс анх удаагаа эмэгтэй Ерөнхий сайдтай боллоо
2018-01-19

Румын Улсын Ерөнхийлөгч Клаус Йоханнис өчигдөр “Социал демократ" намын нэр дэвшигч Виорика Данчилаг тус улсын Ерөнхий сайдаар томилсон байна.

 

Виорика Данчила

 

Виорика Данчилаг ийнхүү тус улсын анхны Ерөнхий сайдаар томилогдож буй юм. Тэрбээр ирэх сарын 1-нээс өмнө Засгийн газраа бүрдүүлэхээр болжээ.

 

Тэрбээр "Надад итгэл хүлээлгэсэн бүх хүмүүст талархаж буйгаа илэрхийлье. Та бүхний итгэлийг алдахгүй” гэж хэлсэн байна.

 

Румын Улсын Үндсэн хуульд заасаны дагуу Ерөнхий сайд өгөгдсөн 10 хоногийн дотор Засгийн газрын бүрэлдэхүүнээ тодруулж, мөрийн хөтөлбөрөө тодорхойлсны дагуу парламент түүнд итгэл үзүүлэх эсэхийг шийдэх билээ.

 

Өдгөө 54 настай Данчила 1996 онд Социал демократ намын гишүүн болжээ. 2014 онд тэрбээр хоёр дахь удаагаа Европын парламентад сонгогдсон юм.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Манайх дуурайж тэнэгтэх бий дээ
2018-01-19