“Moody” агентлаг: Монгол Улсын зээлжих зэрэглэлийг ахиуллаа
2018-01-19

Сингапур: Олон улсын үнэлгээний “Moody” агентлаг Монгол Улсын урт хугацааны зээлжих зэрэглэлийг “В3”-аас “Саа1” болгон дээшлүүллээ.

 

 

Энэ талаар тус агентлаг өөрийн албан ёсны “www.moodys.com” сайтаараа дамжуулан олон улсад мэдээллээ.

 

Монгол Улсын урт хугацааны зээлжих зэрэглэл “Маш өндөр эрсдэлтэй”  буюу “САА1” байсныг “В3” буюу “Өндөр эрсдэлтэй” болгож, дээшлүүлсэн байна.

 

“Таваарын ханш сэргэсний дүнд төсвийн алдагдлыг амжилттай бууруулсан, өнгөрсөн оны эцсээр бондын дахин санхүүжилт амжилттай хийсэн зэрэг нь голлон  нөлөөлсөн” хэмээн албаныхан мэдээллээ.

 

“Мөн Олон Улсын Валютын Сангийн хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлж байгаа арга хэмжээнүүд эдийн засаг болон санхүүгийн орчныг тогтворжуулна” хэмээн тус агентлаг үзжээ.

 

“Moody” агентлаг  Монгол Улсын цаашдын төлөвийг "тогтвортой" гэж дүгнэсэн байна.

 

Хэдий Монгол Улсыг “тогтвортой” гэх богино хугацааны үнэлгээг өгсөн ч "Not Prime" буюу “Төлбөрийн чадвар сул” зэрэглэлд хэвээр үлдээхээр шийдвэрлэжээ.

 

Өнгөрсөнн оны арваннэгдүгээр сар  “Fitch” агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийн "В-" тогтвортой үнэлгээг “Эерэг” болгож дээшлүүлсэн  билээ.

 

Монгол Улс эдийн засгийн хямралтай нүүр тулахаас гадна тус улсад ажилгүйдэл болон өргөн хэрэглээний барааны үнийн өсөлт иргэдэд дарамт учруулж байна.  Уг асуудлыг шийдвэрлэхээр тус улсын Засгийн газар шат дараатай алхмууд хийж буй билээ.

 

Тус агентлагийн таамаглаж байгаагаар Монгол Улсын эдийн засаг энэ оноос сэргэх төлөвтэй гэж үзэж байна.

 

“Moody's” агентлаг .өнгөрсөн оны долоодугаар сард Монголын банкны системийн хэтийн төлөвийг "сөрөг" гэж тодорхойлж байсныгаа "Тогтвортой" буюу "САА1" гэж үнэлэн сайжруулсан билээ.

 

Өөрөөр хэлбэл энэ нь ойрын 12-18 сарын хугацаанд банкнуудын зээлээ төлөх чадварыг илтгэн харуулж байгаа үзүүлэлт юм. Монгол Улс Олон Улсын Валютын Сангийн хөтөлбөрт хамрагдаж байгаатай холбогдуулан "Монголын банкнуудын хувьд хэцүү хүнд сорилт багатай орчин бүрдэж байна" гэдгийг тус агентлаг онцолжээ.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Энэ үнэхээр мэдэхгүй юмаа өөр мэддэг хүнээс асууж тодруулж бичээч ээ арай гэж Саа1 ээс салж в3 болж байхад одоо л арай гэж Саа1 боллоо гэх шиг эргүү юм бичих юм даа
2018-07-10
irgen:
yu bichij baigaagaa ch oilgoh chadvargui, sogtuu baidag umuu haashee um be
2018-01-23
тэнэг:
оорооч ойлгохгуй юм бичих тэнэгууд яанадааа Сайт гэж бичиг усэггуй тэнэгууд байх юмааа
2018-01-20
irgen:
bichsen umaa ooroo unshaach,,,esreg tesreg bichih um
2018-01-20