Шинэ Зеландын Ерөнхий сайд жирэмсэн болжээ
2018-01-19

Шинэ Зеландын Ерөнхий сайд Жасинда Ардерн жирэмсэн болсон тухайгаа өнөөдөр твиттер хуудсаараа дамжуулан жиргэсэн талаар “Ройтерс” агентлаг уламжлав.

 

Тэрбээр “Надад хийх ажил их байгаа. Гэхдээ би хүүхдээ төрүүлэхээр шийдвэрлэсэн” гэж хэлжээ. Дэлхийн орчин түүхэнд Засаг тэргүүлж байхдаа амаржсан хоёр дахь Ерөнхий сайдын нэг Ардерн боллоо.

 

 

Пакистаны Ерөнхий сайд Беназир Бхутто 1990 онд Засаг тэргүүлж байхдаа анхны хүүхдээ төрүүлж байсан юм.

 

Өдгөө  37 настай Ардерн өнгөрсөн оны аравдугаар сард тус улсын 40 дэх Ерөнхий сайдаар томилогдож билээ.

 

Тэрбээр “Би өчигдөр орлогч сайд Уинстон Питерстэй уулзаж, удахгүй ээж болох гэж буйгаа дуулгасан.  Хүүхдээ төрүүлснээр зургаан долоон хоногийн дараа ажилдаа орох боломжтой. Энэ хугацаанд орлогч сайд Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгчээр ажиллах болно” гэж мэдэгджээ.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин
Балай авгай
2020-09-15
Зочин:
Энэ Монголчууд бидэнд ямар хэрэгтэй мэдээ юм бол ?
2018-01-19