Путин харзны усанд оржээ

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нийслэл Москва хотын хойд хэсэгт байрлах Селигер дэх харзны усанд орсон талаар “www.abcnews.go.com” сайт мэдээллээ.
Путин харзны усанд орсон нь үнэн алдартны шашны мөстэй хүйтэн усанд орж адислуулдаг ёслолтой холбоотой гэнэ.
Энэхүү өдөр харзны усанд орж, бие болон сэтгэлээ ариусгадаг байна.
Ерөнхийлөгчийг харзны усанд орох үед гадаа хасах 6-7 хэмийг зааж байсан талаар Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков мэдэгдлээ.
Путин харзны усанд орсоныхоо дараа Тверь муж дахь Нило-Столобенскийн цөл хэмээх эрчүүдийн сүмд зочилсон байна.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ