Турк, Сирид цохилт өгч эхэллээ
2018-01-21

Туркийн сөнөөгч онгоцууд өчигдөр Сирийн хойд хэсэг дэх курдын газар нутгийг агаараас бөмбөгдөж эхэлсэн талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ.

 

 

Туркийн Засгийн газар өмнө нь газар нутагт нь заналхийлж буй курдуудыг “террорист” хэмээгээд зэвсэг  бүлэглэлийг өмнөд хэсгийн Африн мужаас шахан гаргахаар тэмцэж байна.

 

Турк олон улсын зөвшөөрөлгүй тэр тусмаа АНУ-тай зөвшилцөхгүйгээр шууд Сирийн газар нутагт цохилт өгч буй юм.

 

Энэхүү үйл явдлын улмаас хоёр улсын дунд маргаан үүсч болзошгүй хэмээн хэвлэлийнхэн үзэж байна.

 

Дээрх цэргийн ажиллагааны улмаас есөн хүн амиа алдсан гэнэ.

 

Сирийн Засгийн газар туркуудын гэнэтийн цэргийн ажиллагааг “Түрэмгийлэл” хэмээн үзжээ.

 

Туркийн Гадаад хэргийн яам “Цэргийн ажиллагаа явуулахдаа Сирийн газар нутгийн халдашгүй дархан байдлыг хүндэтгэн үзэхийн зэрэгцээ 108 байршилд цохилт өгөх болно” гэж мэдэгдсэн байна.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин