Шашны фестивалын үеэр үймээн дэгдэж, таван хүн амиа алджээ
2018-01-22

Этиопийн Уалдиа хотноо зохион байгуулагдаж байсан шашны фестивалын үеэр эмх замбараагүй байдал үүссэн талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ.

 

 

Уг фестивалын үеэр сөрөг хүчний дэмжигчид эсэргүүцлийн жагсаал зохион байгуулж, цагдаагийнхантай мөргөлджээ.

 

Цагдаагийнхан эмх замбараагүй байдлыг зогсоохын тулд гал нээсний улмаас таван хүн амиа алдсан байна. Энэхүү асуудлаар албаныхан мэдээлэл хийгээгүй байгаа юм. Мөн 10 гаруй хүн шархадаж, эмнэлэгт хүргэгдсэн гэнэ.

 

Жагсагчид зам хааж, дэлгүүр, худалдааны төвүүдийг тоножээ. Эдгээр хэргүүдийн ард саяхан суллагдсан хоригдлууд бий гэв.

 

Учир нь жагсаал болохоос ганцхан өдрийн өмнө олон тооны хоригдлууд суллагджээ.

 

Сөрөг хүчнийхэн сүүлийн гурван жил эсэргүүцлийн жагсаал зохион байгуулж, эрх баригчдынхаа эсрэг тэмцэж байна.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин